Хангайн бүсийн Mонголбанкны удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа

 

Монголбанк 2017 онд “Орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадваржуулах” зорилгоор бүсийн зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байна. Өнгөрсөн 7-р сард Баруун бүсийн Монголбанкны удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.

Энэ удаад Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 2017.08.10-14-ний өдрүүдэд Хангайн бүсийн Монголбанкны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч үг хэлж, Мөнгөн тэмдэгтийн газар, Хяналт шалгалтын газар, ОНБМТ, Тамгын газрын төлөөллүүд “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны тухай”, “Эдийн засгийн одоогийн нөхцөл байдал”, “Банкны нэгжийн мэдээллийн технологийн эрсдэлийг удирдлагыг шалгах нь”, “Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах нууцлалууд, аюулгүй байдал”, “Монгол алт аяны танилцуулга” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулав.

Түүнчлэн Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл, Архангай аймаг дахь Монголбанкны салбар, хэлтсүүдийн захирлууд салбарынхаа үйл ажиллагааны талаарх танилцуулга хийж, хэлэлцүүлэг хийлээ. Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой уулзалт хийж санал бодлоо солилцов. Орон нутгийн Монголбанкны Хангайн бүсийн зөвлөгөөнд оролцогчид цаашдаа жил бүр энэхүү зөвөлгөөнийг зохион байгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн юм.

Ирэх 9 сард Зүүн болон Говийн бүсийн Монголбанкны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил, хөтөлбөрөө боловсруулаад байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)