Монголчуудын нэг хэсэг нь баярлаж, үлдсэн хэсэг нь гомдолтой хоцорч бүтэн жил шуугилддаг сонгууль дөхөөд ажиллаж амьдрахад ихээхэн сонирхолтой өдрүүд эхэлж байна. Дэлгэрэнгүй
П.Очирбат гуай өөрийн үзмэрч Дашцэрэн гуайгаас илүү алсыг мэдэрч харж байжээ. Дэлгэрэнгүй
Хөндөх сэдэв: Боловсролын чанар, тогтолцоог шинэчлэе! Дэлгэрэнгүй
Аливаа суурьшмал улс орнууд хөгжлийнхээ бүхий л түүхэнд хот байгуулж, хөгжүүлж байж хөгжил дэвшлийнхээ замд эргэлт буцалтгүй орсоор ирсэн жамтай. Дэлгэрэнгүй
...Бидэнд энэ сайхан ирээдүй, энэ сайхан боломжийг, энэ уудам нутгийг өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэстээ баярлаад ч дуусашгүй... Дэлгэрэнгүй

Ц.Дашдорж томилогдов

2012 оны 1 сарын 27

Үдээс өмнөх хуралдаанаараа Сангийн сайдыг баталамжилсан УИХ үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцэж байна. Хамгийн эхэнд нь УИХ-ын гишүүдийн 64.2 хувийн саналаар дэмжиж Ц.Дашдоржийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар баталлаа.
Ц.Дашдоржийг сайдаар батлахын өмнө УИХ-ын гишүүн С.Ламбаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд анхаарал хандуулахыг хүсэв. Оюутолгой, Тавантолгойн ордыг дагаад тус суманд хүн ам ихээр суурьших болжээ. 4000 хүрэхгүй шахам хүн амтай байсан Ханбогд сум эдүгээ 14 мянган иргэнтэй болсон гэнэ. Түүнийгээ дагаад сумын эмнэлгийн хүчин чадлыг өргөтгөх шаардлага тулгарч, орон тоог нэмэгдүүлсэн. Гэвч эмнэлгийн барилга нь баригдаагүй. Хөрөнгө мөнгө нь мөн тавигдаагүй байгаа. Тиймээс сайдаар томилогдсон хүн  энэ асуудалд анхаарал хандуулахыг хүссэн.  Одоо чуулганаар дараагийн сайд болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг томилохоор хэлэлцэж байна.

                                                   
www.UNEN.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...