Ливийн эрх баригчид дураараа авирлаж байгааг дахин сануулав

Барууны “Watch” хүний эрхийн байгууллагын ажилтнууд Муаммар Каддафийн үед Францад Ливийн Элчин сайдаар ажиллаж байсан Омар Бребеш эрүү шүүлтийн улмаас нас барсан гэж мэдэгдэв.

Барууны “Watch” хүний эрхийн байгууллагын ажилтнууд Муаммар Каддафийн үед Францад Ливийн Элчин сайдаар ажиллаж байсан Омар Бребеш эрүү шүүлтийн улмаас нас барсан гэж мэдэгдэв. Тэд Ливийн шинэ Засгийн газрын албаныхныг хуучин төрийн түшээдийн эсрэг харгислал үйлдэж байгааг өмнө нь шүүмжилсэн юм. Омар Бребеш Триполи хотод босогчдод баригдсанаас бүтэн өдөр хүрэхгүй хугацааны дараа амиа алдсан байна. Ливи дэх нууц байдалд ажилладаг хүний эрхийн идэвхтнүүд О.Бребешийн үхлийн шалтгаан эрүү шүүлт гэдэгт эргэлзэхгүй байгаагаа “Watch”-ийн ажилтнуудад хэлжээ. Тэдний баталж буйгаар Бребеш биедээ олон тооны гэмтэл авч хэд хэдэн хавирга нь хугарсан байсан бөгөөд энэ нь үхлийн шалтгаан болсон байх магадлалтай хэмээсэн байна. Түүнчлэн Бребешийн хумсыг хуулж, мэсээр гүн эсгэсэн, ташуурдсан зэрэг ул мөрийг баталгаажуулж гэрэл зураг авчээ. Түүнийг хөнөөсөн этгээд хэн болохыг баттай хэлж чадахгүйгээ тус улсын шинэ Засгийн газар дахь тагнуулууд хэлсэн аж. Түүнчлэн Хойд Африк болон Ойрхи Дорнодод үйл ажиллагаа явуулдаг “НRW” хүний эрхийн байгууллагын тэргүүн Сара Ли Уитсон энэ мэдээллийг баталж “Харамсалтай нь, Ливийн цэргийн зарим эрх мэдэлтэн хоригдлуудыг өнөөдрийг хүртэл хөнөөх, яргалахаа үргэлжлүүлж байгаа” гэжээ.
UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)