Ирэх сараас 14 мянга гаруй охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийнэ

Ирэх сараас эхлэн нийслэлийн Багануур дүүрэг, Баянгол дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн 11-15 насны 14 мянга гаруй охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийхээр төлөвлөөд  байгаа аж.
Ирэх сараас эхлэн нийслэлийн Багануур дүүрэг, Баянгол дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн 11-15 насны 14 мянга гаруй охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийхээр төлөвлөөд  байгаа аж. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн санаачилсан "Хавдрын эсрэг үндэсний аян-2012" хүрээнд умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх ажлыг эрчимжүүлж, өсвөр насны охидыг вакцинжуулах ажлыг хийх юм. 
Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хавдрын хоёрдугаарт, нийт хүн амын хавдрын өвчлөлийн дөрөвдүгээрт ордог.

Уг өвчнөөс сэргийлэхийн тулд эмэгтэйчүүдийн бэлгийн эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх, үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах, бэлгийн харьцаанд орохоос өмнөх насны охидыг хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах зэрэг ажил хийх зайлшгүй шаардлагатай гэж ЭМЯ үзэж байгаа гэнэ.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • nono (202.21.106.0)

    2012-02-08

    vactsin hij baiga lyum bol buh l ohdod hiigeechee yagaad ontslood tend end geed baigaa yum be busad duuregt amidarch baigaa ohid ovchin tusahgui yum uu

  • saraa (202.131.235.244)

    2012-02-07

    good bn yaj hiilgeh be

  • (202.179.16.212)

    2012-02-06

    amjilt husey Tsolmoon

  • biba (182.160.33.180)

    2012-02-06

    im sain arga awch baigaad bayariaj baina

  • Nar (182.160.33.180)

    2012-02-06

    Ohiduudaa yaj hiiigeh be hariu

  • (124.158.107.6)

    2012-02-06

    ok sain bna ohidiigoo hamgaalax heregtei