Хавдрын эсрэг үндэсний аян 2012 эхэллээ

2012 оны 2-сарын 3-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв дээр “Хамтдаа хавдрыг бууруулж чадна” уриан дор Хавдрын эсрэг үндэсний аян 2012 нээлтийн ажиллагаа болж өнгөрлөө.
2012 оны 2-сарын 3-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв дээр “Хамтдаа хавдрыг бууруулж чадна” уриан дор Хавдрын эсрэг үндэсний аян 2012 нээлтийн ажиллагаа болж өнгөрлөө.
Тус нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л. Төмөрбаатар, “Хаан” банкны Бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д. Батсайхан, МҮОНРТ-ийн захирал М. Наранбаатар, үйлчлүүлэгчдийн төлөөл  оролцлоо. Энэ хүрээнд эрсдэлтэй 12 аймгийн иргэдэд хандсан эмнэлгийн үйлчилгээг тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд үйлчлэхээр болсон аж. Өнгөрсөн жил дээрх аяны хүрээнд эрсдэлт бүлгийн 20 мянган иргэнийг үзлэгт хамруулсан аж. Үзлэг оношлогоонд хамрагдсан иргэдийн 19 хувь нь хортой болон хоргүй хавдар, 54 хувь нь суурь өвчтэй хэмээн оношлогдож, 100 гаруй мэс ажилбарыг орон нутагт амжилттай хийжээ.
 Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ: салбарын санхүүжилтын шинэчлэлийг эхлүүлэх нь нэн тулгамдсан асуудал болохыг онцлоод, өнөөдөр монгол улсад жирийн иргэд  эрүүл мэндийн асуудлаасаа болж ядууралд хүрэхгүй байх, эмч ажиллагсад нь чанартай хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрлөснийхөө хэрээр хангалттай цалинждаг байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байна гэв.

Мөн тус аяныг орон даяар эхлүүлэх нээлтийг хөдөө орон нутагт хийх үеэр биечлэн оролцоно гэдгээ тэрээр нэмж хэлэв.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)