Дэмий л харааж зүхэхээс өөр Монголчуудын хятадуудын талаарх мэдээлэл дэндүү хөөрхийлөлтэй... Дэлгэрэнгүй
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дундуур урсдагаасаа болж хэлмэгдэн зовж, тарчлан шаналж байгаа Хатан Туул би ийн өчсү. Дэлгэрэнгүй
Туул минь алга болжээ. Урин цаг ирэхээр би Туул голынхоо эргээр гүйдэг юм. Өглөө Их тэнгэрийн гүүрний дээд талд очтол Туул гол маань байдаггүй. Дэлгэрэнгүй
XVI зууны хоёрдугаар хагасаас Монгол оронд шарын шашин түгэн дэлгэрч ирсэн. Энэ үеийг шашны зүтгэлтнүүд манайд гуравдахь удаа Буддын шашин түгэн дэлгэрсэн үе гэж үздэг. Дэлгэрэнгүй
“Монголын уран дэлхийн геополитиктой холбоотой” хэмээх нэгэн нийтлэлийг гурван жилийн өмнө “Өнөөдрийн Монгол” сонинд бичиж байлаа Дэлгэрэнгүй

Улсын Их Хурал шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэхээр болов

2011 оны 10 сарын 28
2011 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж,  УИХ-д өргөн барьсан  “Шүүхийн тухай”, “Шүүхийн захиргааны тухай”, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслүүдийг  хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж, гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал баталгаа болсон шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгож, чадавхийг нь бэхжүүлэх зорилготой энэхүү багц хуулийн төсөл батлагдан гарснаар шүүх эрх мэдлийн салбар дахь шинэтгэлийг гүнзгийрүүлэх, түүний амин чухал асуудлууд болсон шүүхийн нээлттэй, ил тод байдал, төсөв, захиргаа болон үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах, шүүгчийн ур чадвар, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж,  хараат бус байдлыг хангах, ажлын ачааллыг зохистой болгох, хэрэг, маргааны төрлөөр мэргэших замаар тэдгээрийг шударгаар  шийдвэрлүүлэх, иргэдэд шүүхийн үйлчилгээг чанартай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх зэрэг Үндсэн хуулийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...