Дэмий л харааж зүхэхээс өөр Монголчуудын хятадуудын талаарх мэдээлэл дэндүү хөөрхийлөлтэй... Дэлгэрэнгүй
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дундуур урсдагаасаа болж хэлмэгдэн зовж, тарчлан шаналж байгаа Хатан Туул би ийн өчсү. Дэлгэрэнгүй
Туул минь алга болжээ. Урин цаг ирэхээр би Туул голынхоо эргээр гүйдэг юм. Өглөө Их тэнгэрийн гүүрний дээд талд очтол Туул гол маань байдаггүй. Дэлгэрэнгүй
XVI зууны хоёрдугаар хагасаас Монгол оронд шарын шашин түгэн дэлгэрч ирсэн. Энэ үеийг шашны зүтгэлтнүүд манайд гуравдахь удаа Буддын шашин түгэн дэлгэрсэн үе гэж үздэг. Дэлгэрэнгүй
“Монголын уран дэлхийн геополитиктой холбоотой” хэмээх нэгэн нийтлэлийг гурван жилийн өмнө “Өнөөдрийн Монгол” сонинд бичиж байлаа Дэлгэрэнгүй

“Дөрвөн тавын хорь”

2012 оны 2 сарын 9
Монголчуудын нэг хэсэг нь баярлаж, үлдсэн хэсэг нь гомдолтой хоцорч бүтэн жил шуугилддаг сонгууль дөхөөд ажиллаж амьдрахад ихээхэн сонирхолтой өдрүүд эхэлж байна.
 Хэзээнээс төрөө дээдэлдэг, бас ч төрийнхөө гарыг хардаг монгол түмэн сонгуулиас, сонгуулийн хооронд гарах хөгжил дэвшилд ихээхэн горьдлого тавьж, зүгээрчгүй өөрсдийн санал бодлоо уралдуулахыг хичээдэг.
Хэдийгээр хоорондоо түр тар хийх цаг байдаг гэлээ ч Монгол Улсаа хурдан хөгжөөсэй гэсэн бодолгүй нам байтугай хувь хүн ч байхгүй гэж мөрийцсөн ч болохсон билээ. Яагаад гэвэл дэлхийн талыг эзэгнэж явсан даравч дардайх түүхтэй тэр агуу цаг үеийг мэдэхгүй, эргээд хүчирхэг гүрэн болохыг мөрөөддөггүй монгол хүн гэж үгүй.

Гагцхүү яаж, ямар замаар, хэн хөтөлж тэр хөгжлийг дөтлөн ойртуулах вэ гэдэг асуудал тулгарсан үед бид аж төрж байна. Эх дэлхий насжиж, улс гүрнүүд хөгширч, баялагаа барцгааж, бас байгалийн өшөө авалт, баялагийн хараал, эдийн засгийн хямрал ар араасаа хөвөрч амар амгалан гэж хэлж болох улс гүрэн ховорхон болж байна.
Агуу дээдээс бидэнд амгалан тайван амьдарч болох асар уужим нутаг, газрын хэвлий дэх баялаг, хэзээ ч үл өлсгөх буянт мал сүргээ үлдээсэн болохоор монголчуудын ирээдүй хамгийн гэрэл гэгээтэй харагдаж бидний мэдэх болоод мэдэхгүй улс гүрнүүд манайд найр тавин хандах болж байна.
Юуны өмнө Уул уурхайд суурилсан эдийн засгийн хөгжлийн жилүүд эхэлж байгаа энэ цаг үед 2012 оны сонгууль болох гэж байна. Монгол Ардын Нам бүх аймаг, хот, сум дүүргийг алгасалгүй бүтэн хоёр жил аялж ард түмнийхээ санаа бодлыг тусган боловсруулсан ирэх хорин жилийн хөгжлийн хэтийг харсан хөтөлбөрөө батлан гаргалаа.
Улс гүрэн гэдэг ард иргэдийнхээ төлөө оршин тогтнодог болохоор Монгол Ардын  Нам “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” гэж тун оносон нэртэй, “Эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой элбэг хангалуун амьдралтай урам зориг бүхий ард иргэдтэй хөгжингүй орон болох” алсын хараатай баримт бичгээ тунхаглажээ.

Товчлон хэлбэл, мөнгөтэй хүнд эрхлэх бизнесийн чиглэлийг нь тодорхой заасан, ухаантай хүнд оюунаа үнэлэх боломжийг нь олгосон иргэний нийгмийнхэн юу хийж чаддагаа харуулах, ядуу буурайд сайхан амьдрах итгэлийг нь төрүүлсэн хөтөлбөр гэж хэлвээс зохилтой.
Намууд ердөө л сонгуульт дөрөвхөн жилдээ гүйцэтгэх амлалтаар дүүргэсэн, нээрээ л сонгуулийн маргааш бүх юм сайхан болчих мэт бялуурмаар хөтөлбөр гаргадаг уламжлалыг Монгол Ардын Нам эвдэж чадлаа. 2012 оны сонгуульд ялна, тэгээд урт удаан хугацааны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж эхэлснээр ард түмний итгэл үнэмшлийг гүнзгийрүүлж дараа дараагийн амжилтыг олно гэж Монгол Ардын Нам үзэж байна.
Өөртөө итгэлтэй улстөрийн ууган хүчний зангараг энэ юм. Улс орныг хөгжлийн оргил өөд аваачих ёстой нэг том ачаатай зүйрлэвэл хуучин болоод шинэ нийгмийн тогтолцооны он жилүүдэд Монгол Ардын Нам дангаараа үүрч өдий хүрснийг ард түмэн мэднэ. Харин ардчиллын гишүүдийн түүхэнд АН анх удаагаа гурван жил орчим энэ ачааг дамжлалцсан юм. Гэхдээ тэд өргөж явсан талаа гэнэт хаячихаад алга болсон.
Ардчиллын жилүүдэд сөрөг хүчин нэртэй хойноос нь чангааж хормойноос нь чаргууцалдах улстөрийн хүчнүүд мундаагүй.

Ер нь мундаг сөрөг хүчин мэт харагдах гэж жүжиг тавихыг иргэд сонгогчид одоо таашаахгүй болж байгааг цухас дурдмаар санагдлаа. Улс орны эдийн засаг эрчимтэй өсч байгаа өнөө үед орон даяар бат бэх сүлжээтэй, хүн амын 10 хувийг хамарсан гишүүнчлэлтэй том нам амласан шиг амлаж, хийсэн шиг хийхээр зориглосныг оюунт хүн бүр дэмжин талархах нь мэдээж.
Ард түмнээ очиж сонсоод, авьяас чадвар төгс эрдэмтэн мэргэдийнхээ оюун ухаанд дулдуйдан боловсруулсан энэ хөтөлбөрт хөгжлийн ирээдүй нь тусаагүй салбар, хамаараагүй нутаг хошуу, хамрагдаагүй хувь хүн гэж байхгүй, өргөн баян болоод гүн агуулгатай болсон харагдана. Хүний хөгжлийг хангаж байж ард түмэн баян тансаг амьдарна.

Ард түмэн баян бол улс баян. Энэ бол хоёр хоёрын дөрөв. Хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гэдэг шиг энгийн логик. Улс гүрэн гэдэг нь сайн муу, сайхан муухай олон хүүхэдтэй өнөр айлтай төстэй. Хүүхэд бүр нь сайхан амьдарвал тэр айл амгалан. Монгол Ардын Намын Засгийн газар 2012 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгосон нь чухамдаа Ард түмний хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж эхэллээ гэсэн үг юм.
Өнгөцхөн бодвол айл өрхийн хэмжээний чанартай юм шиг харагдавч, цаад агуулгаараа улс орны хөгжлийн том асуудалд гэр бүл иргэн бүрийн оролцох боломжийг хангахыг зорьж байна гэсэн үг. Монгол Ардын Нам, хөгжлийн зорилгоо “Эдийн засгийн өсөлтөд тулгуурлан нийгмийн дэвшлийг хангах, үр шимийг нь хүний хөгжил, гэр бүлийн сайн сайхны төлөө зориулахад оршино” хэмээн тодорхойлсон байна.
Хөгжлийн хөтөлбөр хэлэлцсэн Бага хурлынхаа үйл ажиллагааг орон даяар сүлжээтэй дөрвөн телевизээр ард түмэндээ үзүүлсэн. Нэг ёсондоо иргэд, сонгогчдоосоо хоёр жилийн турш явж сонссон зүйлийнхээ хариуг өгсөн.
Харин одоо, Таны санал туссан тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө Та болоод танай гэр бүл Монгол Ардын Намтай хамтран ажиллах л үлдэж байна. Өнгөрсөн нийгмийн үед улс гүрнүүд хөгжлийнхөө зорилтыг таван жилээр төлөвлөж ирсэн.
Төлөвлөгөөгүй явбал яадгийг, зөвхөн сонгуулиас сонгуульд гэсэн ойрын гарааны зорилт дэвшүүлээд дараа нь түүнийгээ мартаад байвал чухам юунд хүрдгийг Монгол Ардын Нам сайтар тунгаагаад “Дөрвөн тавын хорь” хөтөлбөрийг дэвшүүллээ.
Монголынхоо хөгжлийг эргээд харахад 1920-1940, 1940-1960, 1960-1980, 1980-2000 гэх мэт дандаа хорин жилийн хөгжлийн гараа, бариатай нь ажиглагддаг. 2000 онд манай эдийн засгийн өсөлт эхэлсэн. Тэгвэл 2011- 2031 он хүртэлх 20 жилийн хөгжил дэвшлийг Монгол Ардын Нам тодорхойлж байна.
Ардчилсан Үндсэн хууль гараад 20 жил боллоо. Тэр жилүүдэд төрсөн охид хөвгүүд энэ жилийн сонгуульд анх удаа санал өгнө. Түүний адил “Дөрвөн тавын хорь” гэмээр энэ хөтөлбөр амьдралд хэрэгжихэд энэ жил төрсөн хүүхдүүд 20 нас хүрнэ.

 Тэд нар өвөө, эмээ нь дунджаар 80 насыг хүрч жаргасан, нийгмийн баялгаас нэг хүн 60.000 доллар ногдсон, хүн бүр ажилтай, айл бүхэн хангалуун амьдралтай тийм үед Монгол Ардын Намын төлөө саналаа өгөөд зогсч байх болно.

Л.Одончимэд  

www.UNEN.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...