Б.Пүрэвдагва: Гоо сайхны хагалгаа зөвхөн эмэгтэй хүнд зориулагдаагүй

Муухай харагдахыг хүсдэг хүн байхгүй. Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд гоо сайхны хагалгаа хийлгэж өөрийнхөө хүссэн дүр төрхтэй болдог болжээ. Тэр дундаа том нүдтэй сайхан харагдахын тулд давхраа оёулдаг хүмүүс цөөнгүй болж. Тиймээс энэ талаар “Нандин гоо” гоо сайхны эмнэлгийн эмч Б.Пүрэвдагватай ярилцлаа. Тэрбээр пластик хагалгааны нэг салбар болох зовхины мэс ажилбараар мэргэшсэн эмч юм.
    Муухай харагдахыг хүсдэг хүн байхгүй. Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд гоо сайхны хагалгаа хийлгэж өөрийнхөө хүссэн дүр төрхтэй болдог болжээ. Тэр дундаа том нүдтэй сайхан харагдахын тулд давхраа оёулдаг хүмүүс цөөнгүй болж. Тиймээс энэ талаар “Нандин гоо” гоо сайхны эмнэлгийн эмч Б.Пүрэвдагватай ярилцлаа. Тэрбээр пластик хагалгааны нэг салбар болох зовхины мэс ажилбараар мэргэшсэн эмч юм.
-Зовхи ямар үүрэгтэй эрхтэн гэдгээс яриагаа эхлэх үү? 
-Зовхи нь хүний нүдийг гаднын элдэв нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй бөгөөд ирмэх хөдөлгөөнөөр ялгарсан нулимсыг гадаргуугаар жигд тарааж хатах хуурайшихаас хамгаалдаг. Зовхины арьсанд зөөлөн өөхлөг давхарга бараг байдаггүй. Булчинтайгаа зөөлөн эдээр холбогдсон байдаг. Иймээс цус хурахдаа амархан, атираа үрчлээ эрт үүсэх боломжтой. 
-Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд давхраа оёулдаг болжээ. Манай улсад хагалгааны ямар аргаар давхраа оёж байна вэ?
-Давхраа оёх арга гэж бий. Хүний нүүрний онцлог, зовхины арьсны нимгэн зузаанаас хамааран харилцан адилгүй аргаар хагалгаа хийдэг. Давхрааг мэс заслын аргаар хийвэл илүү үр дүнтэй болно. Харин нимгэн зовхины арьстай хүнд мэс заслын бус аргаар давхраа оёдог. Зөвхөн нугалаа гаргах төдийд энэ төрлийн аргыг ашигладаг юм. Харин зовхины арьс нь зузаан тохиолдолд мэс заслын бус аргыг хэрэглэдэггүй. Хүмүүс мэс заслын аргаар давхраа хийлгэхийг муу гэж ярьдаг. Мэргэжлийн эмчийн хувьд би үүнтэй санал нийлдэггүй. Харин ч хамгийн зөв арга гэж боддог. Ер нь давхраа зохидоггүй хүн гэж байдаггүй. Хамгийн гол нь тухайн хүн давхраа хийлгэх хүсэлтэй байх нь чухал. Нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа гоо сайхны эмнэлэгт хандах хэрэгтэй. Үүний үндсэн дээр давхраа хийлгэх гэж байгаа хүн эмчтэйгээ харилцан ярилцаж сайн ойлголцдог. Үүний дараа л хагалгаа хийнэ. Ингэж ярилцаж хийсэн тохиолдолд давхраа хийж байгаа хүндээ төрөлхийн мэт харагддаг. 
-Ямар тохиолдолд давхраа хийлгэж болдоггүй вэ? 
-Зовхины арьс нь үрэвсэлтэй бол давхраа гэлтгүй зовхины бусад гоо сайхны хагалгаа хийхийг хориглодог. 
-Хийлгэсэн давхраа нь буусан хүмүүс танай эмнэлэгт ханддаг уу? 
-Давхрааны оёо тавигдах тохиолдол гардаг. Энэ нь тухайн хүний онцлогоос хамаардаг. Нүдээ нухалдаг, доошоо харж унтдаг буруу зуршилтай хүмүүст хийсэн давхраа ихэвчлэн амжилтгүй болсон байдаг. Мөн эмчийн хариуцлагагүйгээс болж нүд нь онигор, оёдол нь бохир болсон хүмүүс ч ирнэ. Тэр ч бүү хэл нүдний эдийг авах ёстой хэмжээнээс хэтрүүлэн авснаар нүд нь анигдахаа больж гоо сайхнаараа хохирсон тохиолдол ч байдаг. Тиймээс давхраа хийлгэх гэж байгаа хүн сонголтоо зөв хийх хэрэгтэй. Хүмүүсийн дунд гоо сайхны хагалгааг нэг л удаа хийлгэдэг гэсэн буруу ойлголт бий. Шаардлага гарвал энэ төрлийн хагалгааг хэдэн ч удаа хийж болдгийг санах хэрэгтэй. 
-Давхраа хийлгэсний дараа тухайн хүнд таалагдаагүй тохиолдолд эргээд хуучин хэвэнд нь оруулах боломжтой юу? 
-Тийм зүйл байдаггүй учраас тухайн хүн шийдвэрээ сайн бодож гаргах хэрэгтэй. Дараа нь харамсахгүйн тулд хэн нэгний зөвлөснөөр бус гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаад шийдвэрээ гаргах нь чухал. 
-Энэ төрлийн гоо сайхны хагалгааг хэдэн жилийн дараа дахин сэргээх шаардлагатай байдаг вэ? 
-Давхраа хийлгэнэ гэдэг нь тодорхой хугацаатай байдаг. Төрөлхийн давхраатай хүн ч хөгшрөхөөрөө энэ төрлийн мэс заслыг хийлгэх шаардлага гардаг. Үүнтэй адилхан оёулсан давхраа ч гэсэн тодорхой хугацааны дараа дахин засуулах шаардлагатай. Гэхдээ хэдхэн сар болоод сулраад уначихдаггүй. Хамгийн багадаа 3-5 жил цаашлаад долоо хүртэлх жил хэвийн байдлаа хадгалдаг. Энэ хугацаа нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамааран харилцан адилгүй. Ажлын ачаалал ихтэй, муу зуршилтай хүний хийлгэсэн давхраа амархан сулардаг. Мөн энэ бүхнээс шалтгаалан хагалгааны дараахь байдал адилгүй байдаг.
-Охид шингэн болон наадаг давхрааг ихээр хэрэглэдэг. Эдгээрийг хэрэглэснээр давхраа орох уу? 
-Шингэн болон наадаг давхрааг олон удаа хэрэглэсний дараа давхраа ордог. Гэхдээ мэргэжлийн эмч хүний хувьд шингэн болон наадаг давхрааг битгий хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Үүнийг хэрэглэснээр өөрийгөө хуураад зогсохгүй гоо сайхнаа эрсдэлд оруулж байгаа юм. Наадаг давхрааг хэрэглэснээр зовхины арьс илүү хурдан сулардаг. Мөн олон дахин хэрэглэхээр харшилтай болно. Ингэснээр дахин нүдээ будах боломжгүй болдог юм.
 -Давхрааг мөн эмчилгээний зориулалтаар хийдэг гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юу? 
-Сормуусны буруу ургалтаас болж давхраа оёулах шаардлага гардаг. Буруу ургасан сормуус нүдээ анихаар хатгаад байдаг. Энэ тохиолдолд давхраа хийлгэснээр сормуус зөв чиглэлтэй ургадаг. Хэрвээ үүнийг эмчлүүлэхгүй удвал хараа мууддаг. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлснийхээ дараа зайлшгүй тохиолдолд гоо сайхны хагалгаа хийлгэдэг.
-Зовхины арьсыг татуулна гэж ярих болж. Үүнийг мэс заслын аргаар хийдэг үү?
-Зовхины арьсыг энэ тэнд нь татаад оёдоггүй. Харин зовхины илүүдэл унжсан арьсыг авах мэс заслын арга бий. Энэ аргыг олон улсын хэллэгээр блефаропластик хагалгаа гэж нэрлэдэг. Нэг, эсвэл хэдэн гоо сайхны мэс заслыг хослуулан нүдийг тойрсон үрчлээсийг арилган, унжсан зовхийг татаж өгдөг. Ингэхдээ блефаропластик нь нүдний доод хэсгийн нүүр хувиралтын жижиг үрчлээс, чамархай орчмын үрчлээсийг арилгадаггүй. Эдгээр согогийг өөр мэс засал хийж арилгадаг. Ер нь арьсаа татуулснаар хөгшрөлтийг зогсооно гэж ойлгож болохгүй. Хүн гоё, залуу харагдахын тулд гоо сайхны хагалгаа хийлгэдэг.
-Сүүлийн үед эмэгтэйчүүдээс илүү залуучууд зовхины хагалгаа хийлгэдэг болсон. Ямар төрлийн мэс ажилбарыг хийлгэж байна вэ?
-Гоо сайхны хагалгаа зөвхөн эмэгтэй хүнд зориулагдаагүй. Манай эмнэлэгт хандаж өөртөө анхаарал тавьдаг залуус олон бий. 30 хүртэлх насныхан давхраа оёулдаг. Харин 40 гаруй насны эрчүүд доод зовхиндоо илүү анхаарал хандуулдаг болсон. Эрчүүдийн доод зовхины арьс амархан сулардаг болохоор илүү овортой харагдуулдаг.
-Монголд энэ төрлийн хагалгаа хэдий үеэс хөгжиж эхэлсэн бэ. Эмч нарын чадвар ямар төвшинд байна?
-1990-ээд оны дунд үеэс Монголд гоо сайхны хагалгаа хийсэн. Гадаадын эмч нараас дутахааргүй чадвартай эмч нар олон бий. Зарим нь Солонгосын гоо сайхны эмч нараас илүү мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж байна. Үүний баталгаа нь манайд гадаадаас хүн ирж хагалгаанд ордог болсон жишээ. Монголд амьдардаг Солонгос, Орос, Тува, Буриад Улсын иргэд гоо сайхны хагалгаагаа их хийлгэдэг. 
-Зовхины арьс сулрахаас урьдчилан сэргийлэх боломжтой юу? 
-Манайхан зовхины арьсаа үрчлээтэхээс хамгаалж байна гээд хэний хаанахынх нь мэдэгдэхгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг нь буруу. Ер нь хүний хөгшрөлт дотоод гадаад хүчин зүйлээс шалтгаалдаг. Мөн хүний бие эрхтэн эрүүл байвал залуу харагддаг. Тийм болохоор ганцхан гаднах байдлаа анхаарахаас гадна дотоод эрхтнүүдийнхээ эрүүл байдалд анхаарах нь зүйтэй. Мөн тухайн хүний арьсны онцлогоос хамаарч үрчлээтдэг. Шар арьстай хүний арьс амархан үрчлээтнэ. Мөн аль болох стресст бага орох, ажлын ачааллаа тохируулж байх хэрэгтэй. Дээрээс нь манайх шиг эрс тэс, жилийн дөрвөн улиралтай оронд нарны шил зүүж занших хэрэгтэй. Энэ нь дух, нүд орчмын арьс үрчлээтэхээс урьдчилан сэргийлж чадна. Бүр болохгүй бол гоо сайхны мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн 18-65 насны хүмүүст үрчлээтэхээс урьдчилан сэргийлэх тариа хийлгэж болно. Энэ аргын давуу тал нь дөнгөж үрчлээ нь тогтож эхэлж байгаа хүний үрчлээ арилдаг. Зовхины хагалгаа хийлгэсэн хүн байгаагаасаа 3-58 насаар залуу харагддаг.
www.UNEN.mn Б.Сэлэнгэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (37)

  • Үнэнбат (66.181.190.130)

    2023-12-18

    Нэг хэсэг нь гэгээрэхгүй харанхуй бүдүүлгүүд. Нөгөө хэсэг нь залилан мэхлэгч.мунхруулагч. луйварчид

  • зочин (202.9.40.140)

    2017-02-21

    хаана байдаг эмнэлэг вэ. утсаа үлдээгээч

  • (202.21.118.101)

    2017-01-15

    2.21.118.98) 2015 оны 1 сарын 16 \ Энэ лууван шиг хамартай нөхөр чинь шал худлаа шүү? . . . ? ? ? бүү итг

  • Enkhee (27.123.214.110)

    2017-01-06

    Lkhamsuren enkhtuya ulaan huvtsastai huuhdiin zuragtai

  • (122.201.22.10)

    2016-05-07

    Та давхрааг хэдээр оёх уу

  • UUREE (210.181.222.75)

    2015-07-14

    Сайн байна уу? Та Солонгост эмчлүүлмээр байгаа ч хаана хандаж үнэн зөв мэдээлэл авч, өөрт тохирсон эмнэлэг хайж чадахгүй байна уу? Тэгвэл манай "AIRMAN" эмнэлэг зуучлалын газар та бүхэнд туслахад бэлэн байна.Үүнд: ... -Эмнэлгийн мэдээлэл, үнийн саналын талаарх зөвлөгөө -Эмнэлгийн орчуулга -Солонгосын виз -Сөүл хотын аялал -Зочид буудал захиалах -Онгоцны буудлаас тосох, үдэх үйлчилгээ -Монголд очсоноос хойш дахин эмнэлэгтэйгээ дахин холбогдох Бид таньд чин сэтгэлээсээ үйлчилж, Солонгост эмчлүүлэхтэй холбоотой бүх асуудыг шийдэхэд туслах болно. Бид дараах Солонгосын нэр хүндтэй эмнэлгүүдтэй хамтран ажилладаг болно^^ -SEOUL Их Сургуулийн эмнэлэг -YONSEI SEVERANCE эмнэлэг -KOREA Их Сургуулийн эмнэлэг -INHA Их Сургуулийн эмнэлэг -Гачон Их Сургуулийн Гил эмнэлэг -International ST. Mary"s hospital -CHEIL эмэгтэйчүүдийн эмнэлэг -CHA эмэгтэйчүүдийн эмнэлэг SEJONG зүрх судасны мэргэжлийн эмнэлэг -HANA чих хамар хоолойн мэргэжлийн эмнэлэг -WONJIN мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг -GRAND мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг -ID мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг -BANOBAGI мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг -SAMSUNG SEOUL HOSPITAL МӨН БУСАД ЭМНЭЛГҮҮДЭД ЗУУЧЛАЛЫН ХӨЛСГҮЙГЭЭР ЗУУЧИЛЖ, ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. Утас: 9846-3622 82-10-2573-5166 Tel: 82-32-743-5219 82-10-2322-2130 Fax: 82-32-743-5222 E-mail: medi_solongos@yahoo.com http://www.airmankorea.com/ See Translation

  • (210.181.222.75)

    2015-07-14

    Сайн байна уу? Та Солонгост эмчлүүлмээр байгаа ч хаана хандаж үнэн зөв мэдээлэл авч, өөрт тохирсон эмнэлэг хайж чадахгүй байна уу? Тэгвэл манай "AIRMAN" эмнэлэг зуучлалын газар та бүхэнд туслахад бэлэн байна.Үүнд: ... -Эмнэлгийн мэдээлэл, үнийн саналын талаарх зөвлөгөө -Эмнэлгийн орчуулга -Солонгосын виз -Сөүл хотын аялал -Зочид буудал захиалах -Онгоцны буудлаас тосох, үдэх үйлчилгээ -Монголд очсоноос хойш дахин эмнэлэгтэйгээ дахин холбогдох Бид таньд чин сэтгэлээсээ үйлчилж, Солонгост эмчлүүлэхтэй холбоотой бүх асуудыг шийдэхэд туслах болно. Бид дараах Солонгосын нэр хүндтэй эмнэлгүүдтэй хамтран ажилладаг болно^^ -SEOUL Их Сургуулийн эмнэлэг -YONSEI SEVERANCE эмнэлэг -KOREA Их Сургуулийн эмнэлэг -INHA Их Сургуулийн эмнэлэг -Гачон Их Сургуулийн Гил эмнэлэг -International ST. Mary"s hospital -CHEIL эмэгтэйчүүдийн эмнэлэг -CHA эмэгтэйчүүдийн эмнэлэг SEJONG зүрх судасны мэргэжлийн эмнэлэг -HANA чих хамар хоолойн мэргэжлийн эмнэлэг -WONJIN мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг -GRAND мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг -ID мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг -BANOBAGI мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг -SAMSUNG SEOUL HOSPITAL МӨН БУСАД ЭМНЭЛГҮҮДЭД ЗУУЧЛАЛЫН ХӨЛСГҮЙГЭЭР ЗУУЧИЛЖ, ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. Утас: 9846-3622 82-10-2573-5166 Tel: 82-32-743-5219 82-10-2322-2130 Fax: 82-32-743-5222 E-mail: medi_solongos@yahoo.com http://www.airmankorea.com/ See Translation

  • (103.26.194.213)

    2015-06-09

    Only girl gd oldohgui bh ymaa. Sainzaya Enkhbayar gd neg zursan zagasni zuragtai profiletai shuu.

  • otgoo (112.72.13.115)

    2015-05-28

    HI "only girls" gdg facebookiin groupt negdeerei ter groupt ymar negen mes zasal hiilgej bsn mon hiilgeh gej bgaa ohiduud hoorondoo turshlaga soliltsoj zowshiltsdog yum shvv. Ene bolgt neg yum bichcheel hen heniigee hezee orj irne gj hvleehwdee harin ter groupt negdeed zurag horogoo vzeed saihan yriltsah bolomjtoi shvv. haalttai group bolohoor haigaad ldohgvi bj medne tgwl end fb-nhee neriig bicheed vldeechih bas ymar profiltei gdgee bicheerei bi add hiichey ok

  • (202.21.118.98)

    2015-01-16

    Энэ лууван шиг хамартай нөхөр чинь шал худлаа шүү? . . . ? ? ? бүү итгэ

  • (202.21.118.98)

    2015-01-15

    Давхраа наасаар байгаад давхраа наадаг хэсэгт зовхи улайцан энэ зовхиний үрэвсэл эсвэл харшил уу хэлж өгөөч - See more at: http://www.unen.mn/content/8414.shtml?alias=entertainment#sthash.WNYfdSc4.dpuf

  • (202.21.118.98)

    2015-01-15

    Охипуудаа энэ шал худлаа...Хүн нэгэнт давхраагүй төрсэн л бол давхраа хийлгээд зарим нэг улс төрч шиг харагдах ба 40,нас гараад ирхээр наад нүд чинь " лүд " болдог юм шүү ?

  • нмн (103.229.122.14)

    2015-01-07

    Хаана хэдээр хийдэг юм бол дугаарийг нь яаж авхуу

  • Nadya (202.70.46.199)

    2014-12-26

    Bi ene emcheer davkhraa hiilguuleed oroogui.2 ch udaa hiilguulsen.

  • zz (202.70.46.200)

    2014-10-30

    Ene ali emnelegiig hen gedeg emch yum boloo yaj holboo barahu pls

  • зочин (182.160.43.178)

    2014-10-25

    bi ene emch dr dawhraa hiilgesen 2 jil brg blh gjiin stgel hanamj 100% kk ma nzuud tanidag hvmvvs chinii dawhraa vneheer goe blsn yg turulhiin ym shig gdgiin ugasa dawhraa oyulsan ni yroso meddeggvishdee ene ih sain emch shv

  • ohiduuddaa (119.40.101.243)

    2014-10-20

    bolormelmiigiin ARIUNZAYA DR ochij bolohgui shu negent dawhraa hiilgeher shiidsen bol sain emcher hiilgeh heregtei

  • ayalguu (119.40.101.243)

    2014-10-20

    gyls tuw yg hana bdiin. dawhraa hiilgeh gj bgaa bol bolormelmii emlegiin emch ARIUNZAYA emcheer bitgii hiilgerei unen muuhai hiidg tom zuzaan oydog. uuriigee dawhraa hiij chaddg gd bodtsn olon hvnii nudeer togloj bgaa bh gj bodohos haramsaj bna ENE ARIUNZAYA gj emch mergejliin emch bish ym bnlee zugeer l mungu oloh gd dawhraa hiidg. ymar ch chadwargui teg dunduur n zusdeg unen aimar awgai bnlee bur aisan shuu

  • зулаа (103.10.23.45)

    2014-09-22

    Сайн бна уу би давхраа наагаад олон жил болж бна бараг орсон л доо гэхдээ байнга наагаад байхаар бас хэцүү юмаа тэгээд оёуулах гэсийн хаана хэдээр оёдог юм бол хэлж өгч туслаач

  • (103.26.193.6)

    2014-08-21

    Давхраа наасаар байгаад давхраа наадаг хэсэгт зовхи улайцан энэ зовхиний үрэвсэл эсвэл харшил уу хэлж өгөөч

  • 12 (103.10.21.28)

    2014-04-20

    ЭНЭ ЭМЧЭЭР ДАВХРАА ХИЙЛГЭСЭН ХҮН БАЙНА ХЭР САЙН ЭМЧ ЮМ БОЛОО

  • OLZII (122.201.22.6)

    2014-04-03

    HOLBOO YAJ BARIH WE

  • OLZII (122.201.22.6)

    2014-04-03

    HOLBOO YAJ BARIH WE

  • OLZII (122.201.22.6)

    2014-04-03

    HOLBOO YAJ BARIH WE

  • (183.81.169.23)

    2014-03-24

    Bi nig gazar dawhraa hiilegsen chin odoo nvd yadraad tolgoi uwduud bdag bolchihloo, bi odoo yah we?

  • энхтуул (103.26.194.52)

    2013-10-13

    жирэмсэни үед давхраа хиилгэж болдин болуу

  • ss (202.179.20.199)

    2013-05-27

    yj holboo barih we

  • (49.0.157.147)

    2013-05-22

    гялс төв дотор 204 тоотод байдаг юм байна лэ 99119224 гээд дугаар байсан

  • ШШШШШ (202.21.115.194)

    2013-05-10

    GYALS TUWIIN 2 DAWHART

  • Эника (103.10.22.22)

    2013-03-23

    Давхраа оёуулсаны дараа хэд хонож байж эдгэрэх вэ?

  • мөөгий (202.131.247.138)

    2012-11-14

    холбоо барих утасыг чинь яаж олох вэ дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч

  • мөөгий (202.131.247.138)

    2012-11-14

    байршилаа хэлж өгөөч

  • janna (202.131.247.138)

    2012-11-14

    яаж холбоо барихуу би давхраа хийлгэмээр байна. танилцуулгыг чинь уншаад их таалагдаж байна. хаягаа хэлээд өгөөч бас яаж барихуу ямар үнээр хийлгэдэг юм бэ хэлээд өгөөч

  • учка (182.160.18.216)

    2012-04-25

    яаж холбоо барихуу би давхраа хийлгэх гэсэн юум

  • Unshigch (220.225.77.57)

    2012-02-17

    Urchleethees uridchilan sergiildeg yamar taria bdg yum bol oo Medeh hun bval helj ugch tus boloovh

  • Unshigch (83.143.248.21)

    2012-02-16

    Unuugiin niigemd humuus uzesgelen goo gedgiig zuvhun zagvar umsugch model miss olnii tanil humuusiin image dur turhtei holboj tailbarladag Tiim bolhoor olon emegteichuud teden shig haragdahiig husej ynz buriin mes ajilbar biyendeeree hiideg bolov uu Hunii husel songoltiig hundeldeg tehnologiin hugjild hursen ene niigemd goo saihnii mes zasald buruutgagdah zuil baihgui bolovch ene zuil ohid busguichuudiin oorsddoo setgel hangaluun bus baidliig bii bolgood baina

  • eh oronch (4.30.96.134)

    2012-02-16

    Ирж буй луу жилд монгол улсад томоохон өөрчлөн шинэчлэлт явагдана хэмээн Тайванийн далдыг харагч Чан Вэйчун үзсэн байна Тэрээр хэлэхдээ монголын төрд бугшсан идээ бээр хагарч улс орноо худалдсан хэтэрхий мухар сүсэгт автагдсан мэдлэг чадваргүй улс төрийн намууд сонгуулиар ялагдана гэжээ Төрийн эрхийг он удаан жил барьсан 2 нам буюу МАН АН мөн хуучин ерөнхийлөгчөөр удирдуулсан хуучны нэртэй шинэ нам сонгуулиар ялагдал хүлээж улс төрийн тавцангаас бүр мөсөн арчигдана гэж зөгнөсөн байна Мөн Мексикийн аугаа их зөнч гэгдэх Антонио Васкес Альба ийм явдал болно гэдгийг зөгнөсөн нь хачирхалтай түүнийхээр улс төрийн эрх мэдэлд он удаан жил суусан хүмүүс нэг мөсөн улс төрөөс арчигдах бөгөөд сонгууль болохын өмнө эмэгтэй хүнээр удирдуулсан нэгэн нам устан алга болно гэсэн нь ИЗН-ыг хэлсэн бололтой Эдгээр зөнч нар хэлэхдээ сонгуулиар монголын төлөө хүчнүүд ялж улс орноо хөгжүүлж 3-5 жилийн дотор улс орноо хөл дээр нь босгоно гэж зөгнөжээ Оросын зөнч нар ч үүнийг баталж ард түмнээ олон жил

    Үнэнбат (4.30.96.134)

    2012-02-16

    Нэг хэсэг нь гэгээрэхгүй харанхуй бүдүүлгүүд. Нөгөө хэсэг нь залилан мэхлэгч.мунхруулагч. луйварчид