Нэгдүгээр сургуульд өвчлөл дахин нэмэгдлээ

Нийслэлийн I-дүгээр дунд сургуулийн нэг бүлэгт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох болсон. 
Саяхан нийслэлийн I-дүгээр дунд сургуулийн нэг бүлэгт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох болсон.  Учир нь тус сургуулийн нэгдүгээр ангийн нэг бүлгийн 3-4 хүүхэд хоёр долоо хоногийн өмнө гахайн хавдар өвчнөөр өвчилжээ.
Хүүхдүүдийг гэрт нь тусгаарласан байсан ч бусад сурагчид нь нэмж өвчилсөн тул тухайн ангийн хичээлийг түр хугацаагаар завсарлуулаад байна гэсэн мэдээг хүргэж байсан. Тэгвэл дахин гурван бүлэгт гахайн хавдарын өвчлөл нэмэгджээ. 1б, 4г, 9б, 9е ангийн хичээлийг дөрвөн хоногийн өмнөөс түр зогсоожээ.
Дээрх хөл хорио эдгээр ангиудад 27-ныг хүртэл үргэлжлэх ба тус сургууль онлайнд холбогдсон болохоор багш нар нь даалгавараа цахим хэлбэрээр өгч, хүүхдүүд гэртээ хийж байгаа гэнэ. Харин бусад ангийн хичээл хэвийн үргэлжилж байгаа аж. Дээрх анги танхимд халдваргүйжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авсан бөгөөд бусад ангийн сурагчдыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор анги танхимд өдөрт 2-3 удаа ариутгал хийж, ион болон кварцаар орчноо ариутгаж байгааг дуулгалаа.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.72.245.146)

    2012-02-20

    raduga surguulid arvaad huuhed uvduud bhad ymar ch arga hemjee avaagui l bna

  • zochin (202.179.20.231)

    2012-02-18

    1 сургууль хууль бусаар хүүхэд бүрээс 39000төг татах гэж байгааЭцэг эхчүүд гомдол гаргах хэрэгтэй

  • (180.235.172.218)

    2012-02-17

    tegeed naad gahain havdar geed uvchin chini yaj ilerdegiinyaj emnedegiinyaj haldvarladag yumuridchilsan yamar arga hemjee avah yostoi yum gedgiig ni bichehgvi yum bol CHBattsetseg chi ajilaasaa gar garBoli