Ерөнхий сайд Франц дахь айлчлалаа хойшлуулжээ
2011 оны 10 сарын 28
Ерөнхий сайд С.Батболд өнөө өглөө ажлын айлчлалаар Францыг зорих байсан ч
айлчлалаа хойшлуулжээ. УИХ-ын нэр бүхий есөн гишүүний Ерөнхий сайдыг
огцруулахаар УИХ-ын даргад өгсөн өргөх бичгийг өнөө, маргаашгүй Хууль
зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Тиймээс өөрийнх нь асуудлыг
хэлэлцэх үед гадаадад айлчилж явах нь зохимжгүй гэж Ерөнхий сайд үзжээ.
"ЮНЕСКО"-гийн шугамаар Францад айлчлахаар товлосон Ерөнхий сайд тус
улсын төр, засгийн тэргүүнүүдтэй ч уулзахаар төлөвлөөд байж. Харин
түүний АНУ дахь айлчлал энэ долоо хоногийн дундуур эхлэх юм. Уг
айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс НҮБ-д элссэний 50
жилийн түүхт ойг тэмдэглэж, тус улсын холбогдох албаны хүмүүстэй уулзах
юм.
Т.Үлэмж
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.