Монголын одон зурхайн тоолол ба “Баясгалан” хэмээх усан луу жилийн өнгө, нуруу

2012 оны 2 сарын 20
Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор(ScD), профессор
Ураианхай Лхасрангийн ТЭРБИШ

 

Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир

    Монголчууд эзэн Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэрэглэсээр иржээ. Монголын эрдэмтэн Сүмбэ ханбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (rtsis gzhung dge ldan rtsis gsar/) хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “жа“ (ja/) ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхэсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

     Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар дараалан томоохон хүрээ  хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр le’u tho/, li tho/ лит гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв. Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов. Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.  

Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

 

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна. Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат бээр хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой”(maha rtsi na’i sa glang brdung ba’i brtsi thabs dang de’i lo legs nyes kyi ‘bras bshad dang bcas pa bzhugs so/) хэмээх ном зохиосныг даган үхрийг зурхайг гаргадаг. Түүнээс гадна монгол орноо хүрээ хийд дэлгэр байсан цагт нутгийн хийдийн зурхайч нар жил солигдохын өмнө тухайн жилийн шороон үхрийг зурж гаргаад, дацан хийдийн үүдэн дээр хадах агаад түүнийг хүмүүс үзээд, тухайн жилийн байр байцыг ямар мэт байхыг мэддэг асан хэмээн өтгөс хуучилдаг билээ. Үүнээс үзвэл шороон үхрийн зурхай нь нэн өргөн хэрэглэгдэж байсан нь илт. Нөгөөтэйгүүр энэ нь зурхайн ухаан ард түмний өргөн хэрэглэгээ болж, ахуйн соёл болтлоо дэлгэрч байсныг ч давхар гэрчилж буй хэрэг.

 

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

 

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг минутад эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт, жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг, од хийгээд хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

 

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

 

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал шар зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

 

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.

 

Наймдугаарт, цаглабарын ард 1-100 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нахиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай. Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг.

Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458) жил болохыг харгалсан ажээ. Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747- 2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15- нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс  манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий. Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн Далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдая. Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд орон цаглабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюут шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салваас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу!

 

Нэгэн зүйл.

“Баясгалан” хэмээгч усан луу жил өег цатгалан , таван хошуу малын ашиг шим арвижин, өвчин зовлонгүй, ард түмний аливаа хүссэн үйлс биелэж амгалантай болно.

 

Жилийн эзэн од үр нь: Бархасвадь гарагийн хөдөлгөөнд дулдуйдан гаргадаг тухайн од нь ард зон нийтээр амгалан тайван байхыг анхааруулж буй.

 

Жилийн эзэн гарагийн үр нь: Үр чухаг, ой цэцэрлэг хуурайшин, гол мөрний ус татрана. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрэх нигууртай. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжна. Дотоодын үймээн болж, хямрал дэгдэж болзошгүйг анхаарууштай

 

Хаан гарагийн үр нь: Өргөл, өглөг хоёр арвижюу. Ном төгөлдөртнүүд алдрыг олюу. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижюу. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй.

 

Түшмэл гарагийн үр нь:  Жилийн эзэн гарагийн үр лүгээ адил болно. Энэ жилийн хувьд наран Загас, Үхэр, Хамтатгах, Охины ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Хонь, Арслан, Жинлүүр, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хумх, Мэлхий, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.

 

Нэгэн зүйл. “Шороон үхэр”, түүний үр хаялга

Энэ жилийн “Шороон үхэр” Амаа ангайн, сүүлээ зүүн тийш шарвасан хөх толгойтой, цагаан омруутай, хөх ходоодтой, шар биетэй, эвэр сүүл, чих нь ногоон, дөрвөн шийр нь шар үхэр алгуурхан алхаж явна. Үхэр хариулаач нь шар нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, үс нь чихнийхээ өмнүүр хийссэн, зүүн гутлаа өмсч, баруун гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, унгасан шилбүүр барьсан хүүхэд үхрийнхээ өмнө гүйж явна.

 

“Шороон үхэр”-ийн үр хаялга нь: Үхрийн зүс хийгээд байр байц нь: Жил хийгээд сар бүрийн эхний хагаст хур сайтай. Хавар, намартай цас, мөндөртэй. Жилийн дундуур өвс ногоо сайн ургана. Тариа, төмс сайн авна. Жилийн эцсээр өвс сайтай. Харьцангуй салхитай жил болохыг үзүүлж буй. Үхэр хариулаачийн байр байц нь: Үхэр хариулаач хүүхэд тул хүүхдэд амгалан, хөгшдөд ширүүн, залууст харшлах шалтгаантай. Мал сүрэгт сайн ч ард зон хямралдан, дээдэстэй тэмцэлдэхийн нигууртай жил болохыг бэлгэдэж байна. Жич, тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зурхайч тооцоолон гаргаад, хийд, орон газрын үйлийг ахлаач мэдээтэн, сэхээтнүүд зургийг тигтэй зураачаар зуруулж, Дацан хийдийн үүдэнд талбидаг уламжлалтай байв. Харин алин хүсэгч ард үхрийн зургийг салгуулан зуруулж, зул, хүж өргөн тахьдаг ёс ч байсан гэдэг.

 

Нэгэн зүйл. “Цасан чихрийн амт” мэт жилийн үр

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 17, Үр 17, өвс 15, сэрүүн 15, чийг 11, салхи 13, хямрал 11 болно.

 

Нэгэн зүйл. Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл

 Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (bon po/), до (gto/) нь засал хорло (‘khor lo/) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (bon gto ‘khor lo/)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ. Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгаатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

 

НАЙМАН ХӨЛӨЛИЙН ХҮСНЭГТ


 Монголчуудын байнгын хэрэглэгээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг. Чингээд баруун хатавчинаас нар зөв тойруулан зэргэмжээр морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, даллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.

 

Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

 

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.

 

Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

 

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.

Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

 

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес

наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.

 Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.

 

Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

 

Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

 

Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ. Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодгалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ. Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.

 

2012 ОНЫ УСАН ЛУУ ЖИЛ

1. Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн цог хийморийн зүг рүү луу жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж, цагаан сарын шинийн нэгний өглөө хойш гарч, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ.

 

2. Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ.

 

3. Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд баруун урагш гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ.

 

4. Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ.

 

5. Билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ.

 

6. Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ.

 

7. Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ.

 

 8. Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд урагш гаран, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн зүүн урдаас ирнэ.

 

 

МӨР ГАРГАХДАА УНШИХ ТАРНИ НЬ:

1. Энэ жил гал хөлөл дээр суусан билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”

 

2. Энэ жил шороо хөлөл дээр суусан билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа”

 

3. Энэ жил төмөр хөлөл дээр суусан билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”

 

4. Энэ жил огторгуй хөлөл дээр суусан билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”

 

5. Энэ жил ус хөлөл дээр суусан билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа”

 

 6. Энэ жил уул хөлөл дээр суусан билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эрчүүд, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”

 

7. Энэ жил мод хөлөл дээр суусан билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”

 

 8. Энэ жил хий хөлөл дээр суусан билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншина.

     Харин хуучин Ойрад түмэн болон баруун халхын зарим нутагт модыг урд, төмрийг хойт, усыг зүүн, галыг баруун гэх мэтээр тооцож зүг чигээ гаргах ёсон байсан тул тэр нутгийн ардууд хуучин уламжлалаа даган зүгээ гаргаж болох бөгөөд махбодын засал нь өмнө дурдсан мэт ээ.

     Ер монголчууд нэн эртэч агаад, цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босож, уул овоондоо мөргөн, төрийн сүлдэнд залбирахын ялдраа ургах нарны мандалд залран буй ЛхамОдсэржанмаа бурханд жилийн ажил үйлсээ даатгах ёсон хамаг монголд нийтлэг байсан ажээ. Айл гэрийн эр, эм хоёрын суудал давхацваас тэдний мөр гаргах зүг нь ижил байх тул хамтдаа гарч, суудлын махбодын дом заслыг зөрүүлэн хийвээс харшлах шалтгаан арилдаг байна.  

 

Жилийн бүх харшийг засан замд гарахын ёсон

    Мөрөө гаргахдаа “Ялж Төгс Нөгчсөн Түүнчлэн Ажирсан Дайныг Дарсан Үнэхээр Туулсан Бурхан өдрийн тоо, гүйгч од, өнийн хаанаа мөргөмүй. Ум агаа. ни ни. га ни. а жи лаа. ман даа лээ. ман даа лээ. ма ей суухаа. Өдөр болгон буян болой. Гүйгч одон бүгд сайн болой. Дайныг Дарсан бүгд цувралаас хагацсан. Бурхан бүгд рид хувилгаан ихтэй. Үнэн хийгээд үнэн үг эдгээр бээр гариг, одон, өдрийн муу гэм бүгд амирлах болтугай. Санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээн өгүүлвээс “Гариг, од, өдрийн муу гэм бүгд амирлах болой“ хэмээн номлосон болой. Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, өдөр, цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргүүтэн махбодын харш нөлөөнд орохгүй хэмээн сэтгэж, дээрхи номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгүй хэмээн өмнийн мэргэд чухалчлан айлдсан болой.

 

Нэгэн зүйл. Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга

Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно. Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбода хоёрын уулзвар дээр буй.  


Жарны тооллын билгийн жилийг аргын онд шилжүүлэх арга

     Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё.

Жарны дугаарыг a, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг о үсгээр тэмдэглэе.

Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:

 o=1026+(a-1)*60+b болно.

      Жишээлбэл: XYI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье.

Жарны дугаар нь a=16, Хүснэгтээс харвал гал морин жил нь b=40 o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)* 60+40=1026+ 900+40= 1966 буюу 1966 он болж байна.

 

Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга

Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё. Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна.

Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

1962 оныг билгийн жилд шилжүүлье.

1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XYI жарны усан бар жил болж байна. Дээрхи хоёр аргаар төрсөн жилээ олж болно.

 

Нэгэн зүйл. Монгол зурхайн ёсоор 117 жилийн цагаан сар

хэдүйд эхлэснийг мэдэх хүснэгт

 

Тайлбар:

*XY жарны 30-р жил **XYI жарны эх ***XYII жарны эх Хоёр жилийн заагаар төрсөн хүмүүс ямар жилтэй болохоо эндүүрэлгүй олоход туслах зорилгоор сүүлийн 117 жилийн хаврын эхэн сар буюу цагаан сарын шинийн нэгний арга билгийн тохироог хавсаргав.

 

Нэгэн зүйл. Арван хоёр жилтний Усан Луу жилийн товч төөрөг, засал

Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гагдог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

 

ХУЛГАНА ЖИЛТЭН

1996, 1984, 1960, 1948, 1924, 1912 оны хулгана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1972 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1936, 1984 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1948 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.х 1924 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1996 оны эмэгтэйчүүд, 1912 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1972, 1924 оны эрчүүд ба 1960 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1948 оны эрчүүд ба 1936 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1996, 1972, 1948, 1924 оны хулганатай эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1984, 1912, 1960 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1984, 1960, 1912 оны эрчүүд болон 1936 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1984, 1948, 1936, 1912 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана. 1972, 1960 оны эмэгтэйчүүд ба 1936 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1996, 1924 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

 

ҮХЭР ЖИЛТЭН

1997, 1985, 1973, 1961, 1937, 1925 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1949, 1913 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1985, 1925 оны үхэртэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1973, 1949 оны үхэртэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1997, 1937 оны эмэгтэйчүүд ба 1913 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1985 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1961 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1973, 1961, 1937, 1925 оны үхэр жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1997, 1973, 1961, 1937, 1925 оны нийт үхэр жилтнүүд ба 1985, 1913 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана. 1985, 1949, 1913 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

 

БАР ЖИЛТЭН

1986, 1962, 1950, 1926, 1914 оны бартай эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1938 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1974 оны эрчүүд ба 1950, 1926 оны эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1962 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1926 оны эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1950 оны эмэгтэйчүүд ба 1914 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1938 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1926, 1914 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1950, 1926 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1986, 1962, 1914 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1974 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

 

ТУУЛАЙ ЖИЛТЭН

1987, 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1903 оны туулайтай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1987 оны эмэгтэйчүүд ба 1939 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1963 оны эрчүүд ба 1927 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1987, 1951, 1915 оны туулайтай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1963, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Туулай жилтэй бүх эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана.

 

ЛУУ ЖИЛТЭН

1988, 1964, 1940, 1916 оны луутай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1976 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1928 оны луутай эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1964, 1904 оны луутай эмэтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1904 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана.1976, 1940 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1988 оны эрчүүд ба 1940, 1916 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1928 оы эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1964, 1904 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1976, 1964, 1940, 1904 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1988, 1916 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1940 ны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана. 1988, 1916 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1976, 1904 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1976, 1952, 1928, 1904 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.

 

МОГОЙ ЖИЛТЭН

1965, 1929 оны могой жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1965 оны могой жилтэй нийт хүмүүс болон 1917 оны могойтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.  Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1989, 1953 оны могойтой эрэгтэйчүүд ба 1905 оны нийт могой жилтнүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1929 оны могой жилтэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1977 оны могой жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1989, 1953 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1977, 1941, 1917 оны эмэгтэйчүүд ба 1929 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1977, 1941, 1905 оны могой жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1989, 1953, 1917 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1965, 1929 оны могой жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1965, 1929 оны могой жилтэй эрэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1965, 1929 оны могой жилтэй нийт хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

 

 МОРЬ ЖИЛТЭН

1978, 1966 оны морь жилтэй эрчүүд ба 1954, 1918 оны нийт морь жилтнүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1978 оны эмэгтэйчүүд ба 1906 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1990 оны морь жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1990, 1930 оны морь жилтэй эмэгтэйчүүд ба 1978, 1942, 1918 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1966 оны морь жилтэй эмэгтэйчүүд болон 1954 оны эрэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1990, 1966, 1942, 1918 оны морьтой эмэгтэйчүүд ба 1954 оны эрэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1978, 1954, 1930, 1906 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1990 оы морь жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1930 оны морьтой эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.

 

 ХОНЬ ЖИЛТЭН

1991, 1979, 1955, 1943, 1919, 1907 оны хонь жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1979, 1919 оы хонь жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1979, 1943, 1919 оны хонь жилтэй эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1991 оны хонь жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1955 оны эрчүүд ба 1907 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1991, 1979, 1955, 1943, 1919, 1907 оны хонь жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1991, 1979, 1955, 1943, 1919, 1907 оны хонь жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана. 1967, 1931 оны хонь жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. Мөн өмнөх жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

 

БИЧ ЖИЛТЭН

1980, 1932, 1908 оны бич жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1968, 1956, 1944 оны бич жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1992, 1920 оны бич жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1956 оны бич жилтнүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1908 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1980, 1956 оны бич жилтэй эмэгтэйчүүд ба 1968, 1908 оны эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1944 оны бич жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1932 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1980, 1932, 1908 оны бич жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1968, 1944 оны нийт бич жилтнүүд ба 1956 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

 

 ТАХИА ЖИЛТЭН

1957 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. Мөн энэ жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1933 оны тахиа жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1969 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1933 оны тахиатай эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1957, 1921 оны эмэгтэйчүүд ба 1909 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1957, 1921 оны эрэгтэйчүүд болон 1993, 1981, 1945, 1909 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

 

 НОХОЙ ЖИЛТЭН

1994, 1982, 1958, 1934, 1922, 1910 оны нохой жилтнүүд ба 1970, 1946 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдана. 1970, 1946 оны нохойтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1994, 1982, 1958 оны эрэгтэйчүүд ба 1970, 1910 оны эмэгтэйчүүд эрхтэн, 1958 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1982, 1910 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1994, 1934, 1922 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1934 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1934 оны эрчүүд ба 1910 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1970 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1994 оны эрчүүд ба 1958, 1922 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1970, 1922 оны нохой жилтэй эрчүүд ба 1994, 1982, 1934, 1910 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1958 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

 

ГАХАЙ ЖИЛТЭН

1995, 1971, 1959, 1935, 1923 оы гахай жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1983, 1947, 1911 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны гахай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1995, 1935 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1923 оны гахай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1971 оны эмэгтэйчүүд болон 1959 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1935 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1983, 1947, 1911 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1995, 1971, 1935, 1923 оы гахай жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1971, 1935 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1983, 1947, 1911 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.

 Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны усан луу жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу.

 

 

МОНГОЛ ГАЗАР ТОХИРСОН ТАНЫ ЭНЭ ЖИЛИЙН ОРДНЫ ЗУРХАЙ

ХОНЬ

Оны 1-р хагаст таны ажил болон ар гэрт багагүй асуудлууд тулгарна. Ихэвчлэн таны ааш араншингаас хамаарах тул өөртөө шүүмжлэлтэй хандаарай. 4-р сарын эцэс хүртэл та ажилдаа маш их бухимдах тул хамт ажиллагсадтайгаа үл ойлголцол багагүй гарна. Харин эсрэгээр яг энэ үед таны санхүүгийн байдал дээрдэх болно. 2011 оны 2-р хагаст эхэлсэн орлогын тань өсөлт 2012 оныг дуустал үргэлжилнэ. Хонины ордныхон орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар санаархах ба зарим нэг нь энэхүү зорилгодоо хүрч чадна. Энэ нь эд хөрөнгө өсгөх, хадгалах хамгийн сайн арга юм. Таны хувийн амьдрал ч мөн ээдрээтэй байна. Шулуун хатуу үгс, өөрийгөө хэт зөвтгөсөн байдал, зөрүүд зан энэ бүхэн таныг хайртай хүнтэйгээ муудалцахад хүргэнэ. Харин та ганц бие бол иймэрхүү байдлаас болж бусдыг өөрөөсөө үргээх болно. Оны эхний хагаст эрүүл мэнддээ анхаараарай. Хуучин архаг өвчин сэдэрч магадгүй. Харин 7 сараас хойш таны биеийн байдал өдөр өдрөөр дээрдэж, та эрч хүчийг мэдрэх болно.

 

ҮХЭР

2012 онд таны албан ажил, хувийн амьдралд ээдрээтэй хэцүү үе багагүй тохиолдох болно. 3, 4-р сар нь хамгийн хүнд үе. Хэрвээ та бусдыг удирдан ажилладаг бол хүн бүрт анхаарал хандуулж, хийсэн ажлыг нь сайтар хянах хэрэгтэй. Харин та албан хаагч бол өөрт ноогдсон үүрэгт ажлаа нягт нямбай, түргэн шуурхай хийж гүйцэтгээрэй. Оны эхний хагаст таны зарлага их, харин орлого бага байгаа мэт санагдах болно. Харин таны санхүүгийн байдал оны 2-р хагаст аажим аажмаар хэвийн байдалд орно. Хавар таны хувийн амьдралд таагүй зүйл багагүй тохиолдох боловч ойр дотны хүмүүстээ буулт үзүүлж, хүлцэнгүй тэвчээртэй байхыг хичээгээрэй. Хосууд хагацлын ирмэгт нэг бус удаа хүрч магадгүй ч асуудлаа тухай бүрт нь хамт шийдвэрлэснээр энэ хүнд үеийг амжилттай даван туулна. Эрүүл мэндийн хувьд нэг их санаа зовох хэрэггүй. Харин өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг байнга хэрэглээрэй.

 

ХАМТАТГАХ

Таны хувьд 2012 оны эхний болон сүүлийн хагас эсрэг тэсрэг 2 үе байна. Оны эхний хагаст танд маш хүнд байх боловч, 7-р сараас хойш та амжилт бүтээлээр дүүрэн, сэтгэлийн хувьд ч амар амгалан байх болно. Өвөл, хавар та ажилдаа маш хянуур байх хэрэгтэй шүү. Болгоомжгүй байдлаас болж өөртөө болон өрөөлд ихээхэн хохирол учруулж мэднэ. Санхүүгийн тооцоо, чухал бичиг баримттай хянуур харьцах хэрэгтэй. Харин 2-р хагаст шинэ ажилд орох, шинийг санаачлан бүтээх, сурч боловсрох зэрэгт сайн бөгөөд таны сэтгэл санаа тайван, бие зовиургүй байх болно. Оны туршид та өөрийн дэргэд байгаа өндөр настанд анхаарал халамжаа хандуулаарай. 7-р сар хүртэл хань ижилтэйгээ үг зөрж, хэрүүл маргаантай байж мэднэ. Санаагаар унах хэрэггүй. 7-р сараас хойш бүх зүйл цэгцрэх болно. Эрүүл мэндийн хувьд оны эхний хагаст мөн л анхаарууштай. Хоол боловсруулах эрхтэнд анхаар.

 

МЭЛХИЙ

Таны хувьд 2012 оны эхний болон сүүлийн хагас эсрэг тэсрэг 2 үе байна. Та оны эхний хагаст маш их ажиллаж, улмаар их ядрах боловч харин энэ үе үр бүтээлээр дүүрэн байна. Мэдлэг туршлагатай хүмүүс, өндөр албан тушаалтнуудын тусламж зөвлөгөөг сонсоорой. Харин 2-р хагаст таны ажлын үр дүн тийм ч сайнгүй байна. Энэ үеийн давуу тал нь таны ажлын ачаалал эрс багасаж, сэтгэл тань амар амгалан байх болно. Таны орлого энэ онд тийм ч их нэмэгдэхгүй тул зардлаа сайн хянаж байхыг хичээгээрэй. Ойр дотны хүмүүс тань бүгд тус тусын ажилд завгүй гүйж, танд нэг их анхаарал хандуулж чадахгүй тул харин та үүнийг ойлгож, өөрөө тэднийг халамжлаарай. Тэдэнд таны дэмжлэг их хэрэгтэй. Оны 2-р хагаст эрүүл мэнддээ анхаараарай. Аялалд гарах, жолоо барих үедээ болгоомжтой байж, ажил амралтаа ямагт зохицуулаарай.

 

АРСЛАН

Таны хувьд 2012 он ажлын амжилтаар дүүрэн жил байх болно. Шинэ санал санаачилгаа ямагт бусдад танилцуулж, хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Мэдээж бүтэн жилийн туршид таагүй зүйл тохиолдохгүй гэж байхгүй. Гэхдээ таны ололт, амжилтууд давамгайлна. Оны 2-р хагаст хуучны танилууд, нөлөө бүхий хүмүүс танд анхаарлаа маш их хандуулах тул тэдэнтэй хамтран ажиллах, сургааль зөвлөмжийг авах нь танд тустай. Энэ онд санхүүгийн зарлага таны ажил албанд ч, ар гэрт тань ч эрс нэмэгдэх болно. Таны ажлын ачаалал ар гэрт тань сөргөөр нөлөөлж оны эхний хагаст хань ижил, ойр дотны хүмүүстэйгээ таарамжгүй байдал үе үе тохионо. 2, 3-р сард хосуудын харьцаа ээдрээтэй болж, улмаар хурцдаж магадгүй. Гэрлэсэн хосууд салж саринах дээрээ тулахгүй л байх. Харин шинэхэн хосууд хоёр тийш болох магадлал өндөр байна. Оны 2-р хагаст бага насны хүүхдэд анхаарал хандуулаарай. 2012 оны туршид таны эрүүл мэндэд ноцтой асуудал тулгарахгүй ч, та өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл хооллож байгаарай.

 

ОХИН

Энэ онд таны ажил амжилтаар дүүрэн, үр бүтээлтэй байна. Таныг дэмжигч, хөрөнгө оруулагчид багагүй тааралдах бөгөөд хамтран ажиллах нь хоёр талдаа харилцан ашигтай байна. 3, 4-р сарын үед хамт ажиллагсад, танаас доогуур албан тушаалын хүмүүстэй сөргөлдөж магадгүй. Харин оны 2-р хагаст хэл амгүй, амар тайван байж, ажлын үр бүтээлтэй байх болно. Таны санхүүгийн байдал сар сараар сайжрах тул шаардлагатай зардлыг ар гэртээ зарцуулахаас бүү цааргал. Хувийн амьдралд тань санаа зовох ноцтой зүйл тохиолдохгүй ч, өөрийн ааш араншинд анхаарч, ойр дотны хүмүүсээ гомдоохоос болгоомжил. Гэр бүлтэй Охиныхон хүүхдийн хүмүүжил, сурлагад илүү анхаарах хэрэгтэй шүү. Харин та ганц бие бол оны 2-р хагаст ирээдүйн ханьтайгаа учрах боломжтой. Эрүүл мэндийн хувьд нэг их санаа зовоод хэрэггүй. Эрүүл хүнс хэрэглэж, ажил амралтаа зохицуулаарай.

 

ЖИНЛҮҮР

Та 2012 онд ажил алба бүхнээ урьдчилан төлөвлөх нь чухал. Хамтрагчид, хамт олонтойгоо үл ойлголцох тохиолдол багагүй гарах тул энэ үед та өөрийн хариуцсан үүрэгт ажлаа сайн хийсэн байх нь чухал шүү. Атаархагчид таны байр суурийг эзлэн авахыг хүсэх байх. 2, 3-р сард таны хувьд хамгийн хэцүү үе мэт санагдана. Харин оны 2-р хагасаас энэ байдал өөрчлөгдөж, харьцангуй тайван байх болно. Найз нөхөдтэйгөө хамтран ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Санхүүгийн хувьд 2012 онд ашиг орлого сайнгүй байна. Ахмад настан, ойр дотны хүмүүс танд тусламж үзүүлнэ. Зардлаа хянаж, бүсээ чангалах хэрэгтэй. Дотны хайртай хүндээ илүү их анхаарал хандуулаарай. Оны эхний хагаст хэрүүл маргаан тасрахгүй тул та тэвчээртэй байж,  түүнийгээ халамжлаарай. Эрүүл мэнддээ анхаар. 3, 4-р сард унаж бэртэхээс болгоомжлоорой. Биед бага гэлтгүй зовиур байгаа бол эртхэн үзүүлж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

 

ХИЛЭНЦ 

Хамт олон, удирдлагуудтайболгоомжтой харьцаарай. Зарим үед хүмүүс таныг ойлгохгүй тохиолдол гарах бөгөөд хамгийн их анхаарууштай нь 2, 3-р сар юм. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд нягт нямбай ханд. Алдаа гаргавал хожим залруулахад тун ч хэцүү болох вий. Таны хувийн санхүүгийн байдал ч мөн сайнгүй байна. Оны 2-р хагаст гэнэтийн орлого орж мэднэ. Үүнтэй зэрэгцэн зардлаа хянаж, үрэлгэн зан бүү гаргаарай. Хувийн амьдралын хувьд өнгөрөгч оны адил асуудлууд мөн л багагүй тохиолдоно. Хилэнцийн хувьд буулт үзүүлэх нь амаргүй боловч, энэ үед өөрийгөө дайчлан хичээх хэрэгтэй шүү. 3, 4-р сарууд нь таны тэвчээрийг барсан хүндхэн үе. Оны 2-р хагаст байдал хавьгүй дээр болно. Та ихэнхдээ эрч хүчээр дүүрэн байхгүй байх боловч, ноцтой өвчинд өртөхгүй. Харин өөрийн аюулгүй байдалд байнга санаа тавих нь чухал.

 

НУМ

2012 онд та нэр хүнд олох, амжилт бүтээл гаргах, ашиг орлого олох нь бүгд зөвхөн танаас л шалтгаална. Бүхнийг урьдчилан төлөвлөж, байгаа боломжуудаа ашиглаж, хичээнгүйлэн  зүтгэсний эцэст сая амжилтанд хүрнэ. Найз нөхөд, гадаадад эсвэл өөр хотод суугаа хуучны танилууд тань багагүй туслах болно. Оны эхний хагаст таны зарлага их байгаа мэт санагдах ч орлого тань байнга нэмэгдэнэ. Тиймээс гарах зардлыг гаргах л хэрэгтэй. Харин болчимгүй үйлдэл хийж, мөнгөө алдахаас болгоомжил. Ар гэртээ ч бас анхаарал хандуулаарай. Ойр дотны хүмүүсийн сэтгэлийг тайван байлгаж, анхааран халамжил. Бага насны хүүхдийн сурлага хүмүүжил доголдож мэдэх тул анхаарал хандуулах нь чухал. Хэрвээ та үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөсөн бол 7-р сараас хойш шийдвэр гаргаарай. Энэ оны туршид та нэг их ноцтой өвчин тусахгүй ч бие тань сульдаж, байнга ядрах тул ажил амралтаа зөв зохицуул.

 

МАТАР

2012 он таны хувьд хэцүү боловч сонирхолтой өнгөрнө. Албан ажилд тань өөрчлөлтүүд багагүй гарах тул тухай бүрт байдлыг сайтар дүгнэж, шийдвэрээ түргэн гаргахыг хичээ. Хамтрагчиддаа нэг их найдаад хэрэггүй. Тэд таныг хууран мэхлэхгүй боловч, ажлын үр дүн таны хүссэнээр байхгүй. Оны 2-р хагаст байдал хавьгүй дээрдэх болно. Таны орлого ч мөн нэмэгдэх болно. Харин 7 сараас өмнө орлого зарлагаа сайн тооцоолж, тэнцвэржүүлэх нь чухал. Энэ оны эхний хагаст ар гэрт тань харьцангуй тайван байх боловч 2-р хагаст хэрүүл маргаан багагүй үүснэ. Өөрийн зөрүүд зангаа хянахгүй бол ноцтой асуудал үүсч мэднэ. Өндөр настны эрүүл мэндэд анхаараарай. Оны эхний хагаст аялалаар явах бол өөрийн аюулгүй байдалд анхаараарай. Харин 2-р хагаст ажил амралтаа зөв зохицуулах нь чухал.

 

БУМБА

Таны хувьд 2012 он их хариуцлагатай жил байна. Оны эхний хагаст ажил албанд тань асуудлууд багагүй тулгарах бөгөөд дээд албан тушаалтнуудтай санал зөрөлдөж муудалцах вий. 2, 3, 4-р сар хамгийн хэцүү, бурхэг үе байх болно. Гэхдээ та ганц өөрт хэцүү байгаа мэт бодож болохгүй. Харин оны 2-р хагаст таны ажил бага багаар цэгцэрч, та арай тайван ажиллах боломж бүрдэнэ. Санхүүгийн хувьд ч мөн оны эхэнд нэг их сайн байхгүй. Таны ар гэртээ зарцуулах зардал давамгайлна. Ажил их байгаа ч ар гэртээ анхаарал хандуулахыг хичээ. Хүүхдийн сурлага оны 2-р хагаст эрс сайжирна. Та үл хөдлөх хөрөнгө худалдан авах төлөвлөгөөтэй байгаа бол 7-р сараас хойш шийдвэр гаргаарай. Эрүүл мэндийн хувьд нэг их санаа зоволтгүй. Харин жолооны ард болгоомжтой байх хэрэгтэй шүү.

 

ЗАГАС

2012 онд Загасны ордныхон маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй шүү. Өрсөлдөгч байгууллага, хүмүүсээс болгоомжлоорой. Ялахын тулд тэд сайн, муу бүх л аргыг хэрэглэх болно. Удирдах төвшний хүмүүстэй болгоомжтой харьц. Тэд алдаа бүрийг дөвийлгөж, сүр бадруулна. Мөнгө санхүүгийн хувьд байдал тийм ч сайнгүй байна. Таны орлого нэмэгдэж шалихгүй ч, зарлага тань огцом өсөх болно. Үрэлгэн зан гаргахгүй байхыг хичээгээрэй. Хувийн харьцаанд болгоомжтой ханд. 2, 3, 4-р сард хэрүүл маргаан багагүй гарах болно. Хань ижил тань таныг буруугаар ойлгож мэднэ. Харин танилцаад удаагүй байгаа шинэхэн хосууд энэ үед анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Эрүүл мэндэд ноцтой асуудал тулгарахгүй ч мөн л 2, 3, 4-р саруудад олон нийтийн газар аюулгүй байдалдаа анхаараарай.

 

Ордны зурхайг тооцоолон бодсон Д.ӨСӨХБАЯР

 

Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!



www.UNEN.mn сайт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...