Дуулианы улмаас огцров

-Германы Ерөнхийлөгч албан тушаалаасаа буух болсноо мэдэгдэв-

-Германы Ерөнхийлөгч албан тушаалаасаа буух болсноо мэдэгдэв-


ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульф өнгөрөгч баасан гаригт Берлин дэх Бельвю ордонд мэдэгдэл хийж албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

 Тэрбээр таван минут хийсэн мэдэгдэлдээ “Өөрийгөө Германы ард түмний итгэлийг алдлаа. Иймээс улс үндэстнийг удирдах энэхүү албыг цааш үргэлжлүүлэн хаших боломжгүй болсон” гэжээ. Түүний эл мэдэгдлийн дараа Германы Канцлер Ангела Меркель Ром хотод хийх айлчлалаа хойшлуулсан байна.

 Меркель Ром хотноо Италийн Ерөнхий сайд Марио Монтитой уулзахаар төлөвлөсөн байжээ. Ханноверийн прокурорууд авлигын хэрэгт сэжиглэгдсэн Ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрхийг цуцлахыг парламентаас хүссэний дараа К.Вульф гэнэтийн энэ мэдэгдлээ хийсэн юм. Прокурорууд түүний халдашгүй эрхийг цуцалж мөрдөн байцаалт явуулахыг хүссэн аж.

 

Өдгөө 52 настай Ерөнхийлөгчийг их хэмжээний авлига авсан, авлига өгсөн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан. Түүнчлэн түүнийг эл хэргийн тухай анх мэдээлсэн “Вild” сониныг дарамталсан тухай ч олон нийтэд дэлгэжээ.

 Тэрбээр Германы түүхэнд хоёр жилийн дотор огцорч буй хоёр дахь Ерөнхийлөгч болж байгаа. Түүний өмнөх Ерөнхийлөгч, Олон улсын валютын сангийн тэргүүн асан Хорст Келер Афганистан дахь Германы энхийн даалгаврын тухай мэдэгдэл хийн олны дургүйцлийг хүргэснийхээ дараа буюу 2010 онд огцорч байсан юм. К.Вульф Ерөнхийлөгч болох хүртлээ Доод Саксон мужийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд нэр цэвэр нэгэн байжээ.

Тэрбээр Доод Саксон мужийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бизнесмэн найзаасаа 500 мянган евро /650 мянган ам.доллар/ авсан байна. Ерөнхийлөгч энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхийн сацуу Германы хамгийн олон уншигчтай “Bild” сонинтой “дайн” зарласнаа ч хүлээжээ.

 

Шинжээчдийн таамаглаж буйгаар дараагийн Ерөнхийлөгчөөр Европын бүсийн хямралын үед Герман улсыг баттай удирдаж буй Ангела Меркель сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа гэнэ. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Томас де Мезьер, Хөдөлмөрийн сайд Урсула фон дер Лайен болон Сангийн сайд Вольфганг Шойбле нарын нэр дээгүүр байрт явна.

 

 Э.ТӨГС

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • k......l (49.0.189.2)

    2012-02-20

    shydraga hyilchidtai gazar iim baidag yum bna manaid bol yadag bilee