“Титаник-II” хөлгийн ахмадын үснээс кокаин олджээ
- 2012-02-20
- Дэлхий
- 0
“Титаник-II” буюу “Коста Конкордиа” хөлгийн ахмад Франческо Скеттиногийн
үснээс кокаин хэмээх мансууруулах бодис илэрсэн тухай Италийн цагдаа
нар мэдээлэв.

Үүнээс өмнө түүнийг хайхрамжгүй байдлын улммааас хөлгийг эрэгт хэтэрхий ойртуулсан гэж буруутгаж байсан юм. Ф.Скеттиногийн өмгөөлөгч Бруно Лепоратти түүний үйлчлүүлэгчийн үснээс л зөвхөн кокаины ул мөр олдсон. Харин шээснээс нь илрээгүй. Тэгэхээр Ф.Скеттиног мансууруулах бодис хэрэглэсэн гэж үзэж болохгүй хэмээжээ. Ямартаа ч албаныхан нарийн шинжилгээ авч түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэхийг баттай тогтоохоо мэдэгдэв.
Италийн Милан хотын прокурорууд Ф.Скеттинод 2697 жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн бөгөөд хэрвээ түүнийг мансууруулах бодис хэрэглэснийг тогтоовол энэхүү ялын хугацааг нэмэх гэнэ.
Э.ТӨГС
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (3)
008 (182.160.43.81)
bdag yum bilee buh heregt ni taarsan yaliig nemseer bgaad 2697 jil bolson bh
007 (182.160.5.38)
2697 jiliin yal gej bdiimuu setguulchee todruulaad uguuch
007 (182.160.5.38)
2697 jiliin yal gej bdiimuu setguulchee todruulaad uguuch