Цасан доор машинтайгаа даруулсан эр хоёр сарын дараа амьд олджээ
- 2012-02-21
- Дэлхий
- 0
Шведэд их цасан доор машинтайгаа хоёр сар дарагдсан эр эсэн мэнд аврагдсан явдал гарчээ.Шведийн цагдаагийн газрынхан 45 настай түүнийг нутгийн хойд хэсэгт орших Умиа хотоос өчигдөр олж, аварсан байна.
Чарга хөллөж явсан нэгэн хүн ой дунд цасанд боогдож, их цасанд даруулсан машиныг олж харан цагдаа нарт мэдэгджээ. Тэрээр машины арын суудал дээр аяны хөнжил дотроо даарч бээрсэн байдалтай олдсон бөгөөд ямар ч тамиргүй болсон байсан байна..Түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд түүний биеийн байдал тогтворжиж байгаа гэнэ.
Тэрээр арванхоёрдугаар сарын дундаас хойш хэлэн дээрээ юу ч тавиагүй бөгөөд зөвхөн цасаар голоо зогоож байсан байна. Түүний машинтайгаа хэрхэн цасанд даруулсан эсэх нь одоогоор тодорхой бус байна.
Арктиктай ойр залгаа оршдог Шведийн хойд хэсгийн нутагт энэ жил -30 хэм хүрч эрс хүйтэрч, цас ихээр унаж байгаа аж.
www.UNEN.mn сайт О.Удвал

Сэтгэгдэл (0)