Хойд Солонгосын анхны ресторан Европт үүдээ нээв
- 2012-02-21
- Дэлхий
- 0

Хойд Солонгосын Европ дахь анхны ресторан Нидерландын нийслэл Амстердам хотод үүд хаалгаа нээсэн байна. “Пхеняны ресторан” нэртэй тус рестораны нээлтийн арга хэмжээ өнгөрөгч баасан гарагт болсон бөгөөд уг арга хэмжээнд Хойд Солонгосын Швейцарит суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд биечлэн ирж оролцжээ.
Соёлын солилцоо болон бусад ажлаар Хойд Солонгост хэдэнтээ зорчсон Нидерландын нэгэн бизнессмэн эр тус рестораныг нээсэн бөгөөд түүний дор ажилладаг есөн ажилтан есүүлээ Бээжин дэхь Хойд Солонгосын Азидаа томоохонд тооцогддог ресторанаас ирсэн мэргэжлийн ажилтнууд гэнэ.
Ресторан Солонгос үндэсний бүхий л хоолыг санал болгохоос
гадна хүрэлцэн ирсэн
зочдод үндэсний уламжлалт
бүжиг, дууг үзүүлж, сонирхуулан сонор, мэлмийг нь мялаах ажээ. Ресторан дотор Хойд
Солонгосын Удирдагчдын хөргийг байрлуулаагүй ч, ханан дээр нь үзэсгэлэнт газруудын зургийг өлгөсөн байсан байна.
Рестораныг ажиллуулагч Ремко ван Даал Хойд Солонгосын анхны рестораныг Европт байгуулсан нь соёлын солилцооны нэгэн хэлбэр төдий хэмээгээд улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй гэсэн байна.
www.UNEN.mn сайт О.Удвал

Сэтгэгдэл (0)