Азийн шилдэг эмэгтэй боксчид Монголд цуглана

Монголд анх удаа эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах боксын тэмцээний сорил энэ сарын 16-наас, 26-ны хооронд Буянт ухаа дахь спорт цогцолборт болох аж.
Монголд анх удаа эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах боксын тэмцээний сорил энэ сарын 16-наас, 26-ны хооронд Буянт ухаа дахь спорт цогцолборт болох аж.
Тэмцээнд нийт 17 орны 187 тамирчин  оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэдний дотроос Хятад, Энэтхэг, Япон, Казахстаны багууд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй  байна. Харин манай улсын хувьд 19 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэлээ базааж эхэллээ.
Тэмцээнд оролцох эмэгтэйчүүдээс олимпийн жинд өрсөлдөх Б.Нандинцэцэг /51 кг/, Б.Сувд-Эрдэнэ /60 кг/, Э.Ундрам /75 кг/ нар Германд хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх сарын 11-нд эх орондоо ирэн бусад тамирчидтайгаа нэгдэнэ.  Тэмцээн тус өдрийнхөө 15.00 цагт эхлэх ба оройн 18.30 минутанд  нээлтээ хийх юм.
Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар Азийн боксын холбооны гүйцэтгэх захирал Aziz Kozhametov. AIBA-гаас томилогдсон ерөнхий зохион байгуулагч Nieva Embuldeniya нар хүрэлцэн ирлээ. Зургаа дахь жилдээ зохиогдож буй тус тэмээнийг үзэх үзэгчдэд Спортын төв ордны дэргэдээс цаг тутам унаагаар үйлчлэх юм байна.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)