Монгол тулгатны зуун эрхэм

2012 оны 3 сарын 13
Монголын түүхийг дүрээр бүтээж XX, XXI-р зуунд ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж чадсан зуун эрхэм хүний түүхээр нэвтрүүлэг хийгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Уг нэвтрүүлэг нь ашгийн төлөө бус бөгөөд зөвхөн монголын түүхийг бичих гэж буй уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа аж. Уран бүтээлчид харахаасаа илүү хадгалагдах нэвтрүүлэг хийх ёстой гэж үзсэн учраас үүгээрээ 100 DVD хийгээд дараа нь ном гаргахаар төлөвлөжээ. Нэвтрүүлгийн анхны цуврал нь өнгөрсөн оны 9 сарын 9-нд үзэгчдийн хүртээл болсон. Нэвтрүүлгийг “Hero” энтертайментийн хамт олон бүтээж байгаа бөгөөд хөтлөгчөөр бидний сайн мэдэх яруу найрагч Б. Лхагвасүрэн, П. Анужин нар ажиллаж байна.  Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох эхний 30 хүнийг сонгочихсон байгаа бөгөөд 13 нь орчихсон байна. Харин дараа дараагийн оролцох хүмүүсийг ард түмний саналын дагуу сонгох гэнэ. Дашрамд дуулгахад салбар салбартаа тэргүүлэгч, эрхэм нэр алдрыг хүртсэн төлөөлөл болсон хүмүүсийг оролцуулна гэдгээ тус багийн уран бүтээлчид мэдэгдлээ. 
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...