Ж. Цолмон сайд охиноо дархлаажуулалтанд хамрууллаа

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаар 11-15 насны охидыг дархлаажуулах арга хэмжээний нээлтийн ажиллагаа 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэгэн зэрэг эхэллээ
Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаар 11-15 насны охидыг дархлаажуулах арга хэмжээний нээлтийн ажиллагаа 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэгэн зэрэг эхэллээ. Сэлэнгэ аймагт болсон уг нээлтийн арга хэмжээнд Эрүүл Мэндийн сайд Н.Хүрэлбаатар, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон Мянганы сорилтын сангийн зөвлөх, бусад мэргэжилтэн нар оролцлоо. Баянгол дүүрэгт Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Цолмон, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслын захирал н.Мөнхтайван нар оролцож, Ж.Цолмон өөрийн охиныг уг вакцинаар дархлаажуулсанаар нээлтийн арга хэмжээ эхэлсэн байна. 3 дугаар сарын 12-ны эхний өдрийн байдлаар уг дархлаажуулалтын хамралтын явц сонгосон  дунжаар 26.8 хувь, Өмнөговь аймагт 52.4 хувьтай явагдсан байна. Дархлаажуулалтын явцад урвал хүндрэлийн ноцтой тохиолдол бүртгэгдээгүй аж.Тус арга хэмжээ 2012 оны 3 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (24.148.77.67)

    2012-03-14

    ohinoo ter tariagaar bish tarianii usaar tarisan blgui dee jujig tavij bna

  • zochin (202.126.91.170)

    2012-03-14

    tsolmoon uurtuu doxiin esreg ym tariulmaar ymda bayariin boowiig jargaadag muu al xvvxen