Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон: АӨСҮТ арав гаруй шинэ төхөөрөмжтэй болсон

АӨСҮТ дээр ирээд үйлчлүүлэгчид болон эмчилгээ үйлчилгээ өгч байгаа мэргэжилтэнүүдтэйгээ уулзан ажлийн байдал нөхцөлтэй нь танилцаж байна
Өнөөдөр та Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ажил байдалтай танилцлаа.  Энэ талаар яриач

АӨСҮТ дээр ирээд үйлчлүүлэгчид болон эмчилгээ үйлчилгээ өгч байгаа мэргэжилтэнүүдтэйгээ уулзан ажлийн байдал нөхцөлтэй нь танилцаж байна. Анх 2005 онд Эрүүл мэндийн дэд сайдын үүрэгт ажлыг аваад ирж байх үеийг одоогийнхтой харьцуулвал их өөр болжээ. Энэ төв маань шинэ технологийг монголдоо нутагшуулах, нэвтрүүлэх тал дээр бусдыгаа манлайлан ажиллаж байна. Үйлчилгээнийхээ хувьд ч ард иргэддээ нээлттэй, хүн төвтэй ийм үйлчилгээг 0-оос нь авхуулаад харахад бусад эмнэлэгээс илүү боловсон соёлтой үйлчилгээг нэвтрүүлж чадсан байна. Та бүхэн сая харсан байх. Эмчилгээний хувьд арав гаруй нэр төрлийн шинэ технологийг нэвтрүүлэн химийн шинжилгээнүүдийг хийдэг болсоноор сүүлийн үед агаарын бохирдол, хоол хүнсний зохисгүй хэрэглээ  болон бусад хүчин зүйлүүдээс үүдэлтэй арьсны болон бусад хэлбэрийн харшлуудыг цаг алдалгүй оношлох, эмчлэх мөн оношлогоог түргэвчилсэн, хурдан хийх нэмэлт тоног төхөөрөмжүүдийг иргэдийнхээ эмчилгээ үйлчилгээ стратегитэй уялдуулан суурилуулж өгсөнөөрөө аль болох үйлчилгээг хүртээмжтэй, жигд түвшинд явуулах мөн стандартын түвшинд явуулах ийм боломжийг хангасан байна. Энэ төвийн хувьд үйлчлүүлж буй иргэдээс санал гомдол ирдэггүй юм байна, Бусад төрөлжсөн нарийн төвүүдтэй харьцуулвал үйлчлүүлж байгаа хүмүүсийн 10 орчит хувь нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлдэг. Үйлчилгээ явуулах бүртгэх байдал нь боловсронгуй бөгөөд үйлчлүүлэгчид нь хэрхэн яаж үйлчлүүлэх вэ? гэдгээрээ мэдээлэл аван үйлчлүүлдэг юм байна. 

Эрүүл мэндийн яам тоног төхөөрөмжийнхэн тал дээр ямар үүрэг ролитой ороцсон бэ?
Эрүүл мэндийн яамнаас цогц үйлчилгээ бүтцэд шинэчлэлийн хүрээнд зохион байгуулалтан дээр том том ажлыг хийгээд явж байна. Тус төв маань өөрийн удирдах зөвлөлтэй болж . Тэр удирдах зөвлөл нь хурлаа хуралдуулж төсөв хөрөнгө нь ямар байхын, ямар стандартын түвшинд ямар үйлчилгээ явуулах вэ гэдгээ ярилцан шийднэ. Ашиглалтанд оруулж өнөөдрийн түвшинд хүрэхэд барилга байшин, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг оруулсан. Мөн Солонгос улсад явуулж байгаа нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх урт богино хугацааны сургалтанд энэ төвийнхөө эмч нарыг түлхүү хамруулж байгаа. 
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.18.133)

    2012-03-18

    Tsolmongoor huhuuleh yumsan laita bh daa ain

  • (122.201.18.147)

    2012-03-18

    ene huuhentei sexdeh yumsan tasartsan hiih bgadaa