Хүүхдүүдээ турааж алсан эхэд 30 жилийн ял оноожээ

Японы баруун хэсгийн Осака хотын шүүхээс нэгэн эмэгтэйд бага насны хоёр хүүхдээ өлсгөж, улмаар амиа алдахад хүргэсэн хэмээн буруутган, 30 жилийн ял оноожээ.
Японы баруун хэсгийн Осака хотын шүүхээс нэгэн эмэгтэйд бага насны хоёр хүүхдээ өлсгөж, улмаар амиа алдахад хүргэсэн хэмээн буруутган, 30 жилийн ял оноожээ.

24 настай Санаеэ Шимомура гэх эмэгтэйг нэг, гурван настай хоёр хүүхдээ 2010 онд 50 хоног гэртээ түгжиж орхисны улмаас хүүхдүүдээ хоол тэжээлийн дутагдалд орж, нас барсан хэрэгт буруутган ийнхүү шийтгэсэн байна. 

Шүүгч Масаки Нишидагаар тэргүүлүүлсэн шүүгчдийн зөвлөл “Хүүхдүүдийн харгалзагч тэднийг орхин явахдаа хоол хүнсийг нь хангалттай бэлдэж өгөөгүй. Энэ байдлаараа удаан байвал хоол тэжээлийн дутагдалд орж амь насаа алдана гэдгийг мэдэж байсан хэдий ч, санаатайгаар тус хэргийг үйлдсэн хэмээн үзэж байна” хэмээн ялын тогтоолдоо дурьджээ.

Шүүгчид энэ мэт хэргийг даамжруулж, давтан үйлдүүлэхгүйн тулд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сулруулсан эцэг эхчүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлж, шийтгэж байхаар болсон тухайгаа мөн албан ёсоор мэдэгдсэн байна.

О.Удвал
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.24.51)

    2012-03-19

    teneg hog ve yaj ch bodson uhej l taarna shdee