Геронтологийн үндэсний төвд Эрүүл мэндийн дэд сайд айлчиллаа

2012 оны 3 сарын 19
Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон Эрүүл мэндийн харъяа Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцан, эмч эмчлэгсэд болон үйлчлүүлж эмчлүүлж буй ахмад настануудтай уулзан санал бодлыг нь сонслоо.
Анх тус эмнэлэг манай улсад ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхны байгууллага болох “Ахмад настны кабинет” 1972 онд 2 их эмч 1 сувилагчтайгаар Улаанбаатар хотод байгуулагдан улмаар “Ахмадын эмнэлэг” болон өргөжин үйл ажиллагаагаа 1992 он хүртэл явуулсан түүхтэй.
Нийгмийн шилжилтийн үед нэг хэсэг мартагдах дөхөөд байсан энэ салбар дахин 1998 онд Монгол улсын Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмад настны эрүүл мэнд нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭМНХЯ-ны Сайдын 1999 оны 04 дүгээр сарын 28-ны А/112 тоот тушаалаар “Геронтологи сэргээн засалтын төв” нэртэйгээр П.Н.Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн III эмнэлгийг түшиглэн 3 их эмч, 1 сувилагчийн орон тоотойгоор байгуулагдан анхны эрхлэгчээр Я.Цэнд ажиллаж байлаа.
2004 оноос Геронтологи-сэргээн засалтын төвийн удирдлаган дор Улаанбаатар хотын дүүргүүдийн Эрүүл Мэндийн Нэгдлийн ахмадын кабинетийн эмч нараас бүрдсэн “Ахмадын эмч нарын баг” ажиллаж эхэлсэн. Энэ баг нь өрхийн эмнэлгүүдтэй хамтран нийслэл хотод оршин суугаа ахмадуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулах, идэвхтэй дасгал хөдөлгөөн зааж сургах ажлуудыг хийж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 209 тоот тогтоолоор “Геронтологийн төв” нь бие даасан статустайгаар байгуулагдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын 80 дугаар тэмдэглэл, Эрүүл Мэндийн Сайдын 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 83 тоот тушаалаар Геронтологи гериатрын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд үзүүлэхээр өргөжин ажиллаж байна.

Геронтологийн төвийн дарга  Р. Оюунханд: Геронтологийн салбар бусад салбарын хувьд залуу юм.

Эрүүл мэндийн дэд сайд өнөөдөр танай төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүнтэй холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

Монгол улсын эрүүл мэндийн салбар өнөөдөр өөрийн зохих шинэчлэлийн үйл ажиллагааг явуулж, энэ жил буюу 2012 оныг “Эрүүл мэндийн чанарыг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан ЭМСайд манай төв дээр ирэн эмч ажиллагсад болон эмчлүүлж буй ахмад настануудтай уулзаж байна. Цаашид юуг анхаарах , юун дээр зөвлөгөөгөө өгөх вэ? гэдэг тал дээр  заавар зөвлөгөө санамж өглөө. Геронтологийн салбар бусад салбаруудын хувьд залуу салбар юм. Анхны насны кабинет 1975 онд үүссэн.
Энэнээс хойш нэг баригдаад, эсвэл татан буугдаж явсаар байгаад 2005 оноос манай Геронтологийн төв байгуулагдаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ салбар өнөөдөр ахмад настануудыг эрүүл саруул байлгахаас гадна, монголын хүн амын эрүүл насжилтыг бий болгох асуудал бидний өмнө төвигдаж байгаа юм. МУ-ын засгийн газар 2009 онд Монгол хүн амын насжилтийн  үндэсний асуудлаар 30 жилийн үйл ажиллагаатай стратегаа баталсан. Ахмад настаны аж байдлыг сайжруулах, нөгөөх нь  ирээдүйн настангуудыг хэрхэн яаж бэлдэх вэ? насжилтыг угтах тал дээр арга хэмжээ авна. Энэ хоёр асуудал дээр манай төв 2016 он хүртэлх үндэсний стратегаа боловсруулж байгаа.
Үүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бусад эмнэлэгийн ахмад настануудад үйлчилж байгаа үйл ажиллагааг нь сайжруулах, мэдлэг боловсролыг нь сайжруулах, үүнийг хүлээж авч байгаа настанууд, нийт хүн амд зориулсан сургалтуудыг зохион байгуулахаар болж байгаа. Манай явуулж байгаа томоохон үйл ажиллагаа гэвэл эрүүл мэнд.
Дан ганц настай хүнийг сургах гэдэг бол өөр асуудал, настангууд маань өөрөө өөрийгөө ойлгоцон байдаг. Амьдралын туршлагатай, мэдлэгтэй, тэд өнөөдөр хаашаа явахаа мэддэг зан үйлээ тогтооцон байдаг.  Бид зарим нэг буруу зан үйлийг нь засах сургалт явуулах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх мөн үзлэг шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Манай настангуудын хувьд өвчлөл их байгаа, настангуудаа эрүүлжүүлье, ирээдүйн настандаа мөн анхаарал тавъя гэсэн .
Дараа нь энэ хүмүүс маань хөдөлмөр эрхэлдэг байх асуудалд анхаарал тавьж, зар сурталчилгаа явуулдаг. Яагаад гэхээр өнөөдөр манай нийт настангуудын 90 гаруй хувь нь тэтгэвэр авч байдаг. Нийгмийн байдлын төлөлтийг анзаараад харахад дараагийн настангуудын тэтгэвэр авах явдал буурч байна.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...