Тагнуулын экс даргыг шилжүүлэн өгөхийг шаардав

 Дарангуйлагч агсан Муаммар Каддафийн үед Ливийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Абдулла аль-Сенусси Мавританид баривчлагджээ.

 Дарангуйлагч агсан Муаммар Каддафийн үед Ливийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Абдулла аль-Сенусси Мавританид баривчлагджээ. Мавританийн аюулгүйн албаныхан түүнийг нийслэл Нуакшотын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна.
Өдгөө 63 настай Сенусси Муаммар Каддафийн хүргэн бөгөөд түүний хамгийн ойрын туслахуудын нэг байжээ. Тэр М.Каддафийн дэглэм унасны дараа Ливийг орхин гарсан байна. Олон улсын эрүүгийн шүүх болон Ливийн эрх баригчид түүнийг М.Каддафи болон хөвгүүдийнх нь адил хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутган эрэн сурвалжилж байсан юм.
Ливийн эрх баригчид Мавританийн Засгийн газраас Сенуссиг хүлээлгэн өгөхийг шаардсан байна. Харин Францын албаныхан түүнийг Ливийн эрх баригчдад шилжүүлэхгүй өөрийн оронд яллах болно гэв. Сенуссиг барих ажиллагааг Мавритани, ФранВ цын албаныхан хамтран явуулсан байна. Франц Улс өөрийн колони асан Мавританитай байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээний дагуу түүнийг шилжүүлэн авах гэнэ.
Францын прокурорууд түүнийг 1989 онд тус улсын 170 хүн амь үрэгдсэн онгоцны осолд холбоотой хэмээн үзэж байгаа аж. Хэрвээ Сенуссиг дээрх хэрэгт холбоогүй болох нь тогтоогдвол Ливи рүү бус Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлнэ гэж Францын Ерөнхийлөгч Николя Саркози мэдэгдлээ.
Түүнийг Муаммар Каддафийн үед гэм зэмгүй олон зуун хүнийг улстөрийн гэмт хэрэгтнээр баривчлан хөнөөсөн, залхаан цээрлүүлсэн хэрэгт буруутгадаг юм. 

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)