Азийн аваргын нээлт 19.00 цагт болно

Өнгөрсөн баасан гарагт эхлэх байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшилж Азийн аварга шалгаруулах эмэгтэй боксын зургаа дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхлэх болжээ.
Өнгөрсөн баасан гарагт эхлэх байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшилж Азийн аварга шалгаруулах эмэгтэй боксын зургаа дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхлэх болжээ. Буянт-Ухаа спорт цогцолборт  болох тус тэмцээнд  эмэгтэй боксчид арван жингийн ангилалд өрсөлдөх юм байна. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор Азийн 19 орны 100 гаруй тамирчин манай улсад хүрэлцэн иржээ.  Тэмцээний нээлт өнөөдөр орой 19:00 цагаас Буянт- Ухаа дахь спортын ордонд болох бөгөөд манай эмэгтэйчүүдийн баг бүх жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.  Дашрамд дуулгахад Монголын эмэгтэйчүүд өмнө нь Ази тивийн аваргаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.
    
Э. Саран

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)