Ираны саналыг хүлээн авчээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Иран, Сирийн асуудлаар Саудын Арабт зочлох үеэр хийсэн мэдэгдэлдээ “Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон талт хэлэлцээрт Иран оролцоно.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Иран, Сирийн асуудлаар Саудын Арабт зочлох үеэр хийсэн мэдэгдэлдээ “Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон талт хэлэлцээрт Иран оролцоно.
Хэлэлцээр энэ сарын 13-нд Туркийн Стамбулд болно” гэжээ. Барууны болон Ойрхи Дорнодын олон орны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон талт хэлэлцээрийг сэргээхийг хүсч буйгаа өмнө нь мэдэгджээ. Үүний дагуу олон улс Ираны хүсэлтийг хүлээн авч гацаанд орсон хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр болсон байна. Ираны төр үүнээс өмнө хэлэлцээрээс гарч байсан юм.
Уулзалтад АНУ, ОХУ, Хятад, Британи, Франц, Герман болон Иран оролцоно. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон АНУ, ОХУ, Хятад, Британи, Франц Тегераны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт Германыг нэмэлтээр оруулж P5+1 бүлгийг үүсгэжээ. Энэ удаагийн уулзалтаар АНУ, Британи, Франц, Герман улсууд Иранд найр тавих бодолгүй байна. Тэд Тегераны өнөөгийн эрх баригчдыг цөмийн хөтөлбөрөөсөө ойрын хугацаанд нэгмөсөн салж чадах эсэх ганцхан шаардлага тавихаар төлөвлөжээ.
Энэ удаад тэд Иранд хугацаа хожих боломж олгохгүй гэнэ. Учир нь Иран тэдний шат дараатай шаардлагыг биелүүлэх зуур хугацаа хожиж бас дүрмийг зөрчсөн байна. Тегераны маргаантай цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон талт хэлэлцээр хамгийн сүүлд өнгөрөгч оны нэгдүгээр сард Туркийн Стамбул хотод болжээ.
Энэ хүртэл хэлэлцээр Швейцарийн Женев хотод болж тодорхой амжилтад хүрсэн ч Иран Стамбулын уулзалтын дараа цөмийн пуужин туршиж дүрэм зөрчсөний дараа хэлэлцээр гацаанд ороод байсан юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)