“Мөнгөн завьяа” дэлгүүрийн эзнийг дээрэмдэв

2012 оны 4 сарын 3
Өнгөрөгч ням гаригийн өглөө цагдаагийн газарт “Хүнсний-IV” дэлгүүрийн ойролцоох “Мөнгөн завьяа” дэлгүүрийг ажиллуулдаг 28 настай эмэгтэй С гадаа ухаангүй байна” гэсэн дуудлага ирсэн байна.
Цагдаагийнхан дуудлагын дагуу очиход С гуян тус газраа хутгалуулсан ухаангүй хэвтэж байжээ. Гэмт этгээд тус дэлгүүрийн эзний биед байсан хоёр сая төгрөг, долоон ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүсийг авч, нийт тав гаруй сая төгрөгийн хохирол учруулсан аж. Цагдаагийн ажилчид хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

М.НАРАНБОЛД

www.UNEN.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...