Азийн АШТ-д оролцох тамирчдын нэр тодорлоо

Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн II тэмцээнд орол цох тамирчдыг танилцуулах ажил лагаа өчигдөр Спортын төв ор донд боллоо. 
Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн II тэмцээнд орол цох тамирчдыг танилцуулах ажил лагаа өчигдөр Спортын төв ор донд боллоо. Дасгалжуулагч, та мирч дыг УИХын гишүүн, Мон го лын волейболын холбоо /МВХ/-ны хүндэт ерөн хийлөгч С.Ламбаа, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэм цээнийг зохион бай гуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар танилцуулав. Ма най улсын оюутны эмэгтэй волей болчдын шигшээ багийн бүрэлдэхүүний багийн даргаар МВХ-ны удирдах зөвл өлийн гишүүн М.Сономпил, орлогчоор “Энагура” багийн Жин Жи Хунг, ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха нар ажиллахаар болсон байна. Мөн дасгалжуулагчаар Б.Хэрлэн, “Сүлд” багийн Р.Тамир ажиллана. Харин тэмцээнд оролцох шигшээ багийн ахлагчаар спортын дэд мастер Э.Мөнх-Үйлс, тамирчнаар ОУХМ Г.Цэцэгжаргал, спортын мастер П.Буянжаргал, Д.Алтансувд, Д.Цэндхүү, Г.Энхсайхан, А.Пүрэвсүрэн, Ч.Халиун, А.Наранчимэг, Л.Отгонцэцэг, А.Бат - жаргал, Д.Үнэнтуяа нар оролцохоор болжээ. Одоогоор тэмцээний бэлтгэл 90 хувьтай явагдаж байгаа аж. Тэмцээнд нэн түрүүнд шаард лагатай техник хэрэгслийн тоонд олон улсын зориулалтын шал ор дог. Иймээс энэ удаагийн тэм цээнд зориулан олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ашигладаг Франц Улсын “Gerfior” брэндийн шалыг захиалгаар хийлгэсэн байна. Олон улсын волейболын холбооны стандартыг хангасан Японы 252 ширхэг ми ка са бөмбөгөөр мөн хангажээ. Тэмцээн “Буянт-Ухаа” спор тын ор донд болно. Гэтэл спортын ор дныг анх барихад волейболын зориулалтын шон байрлуулаагүй байна. Тиймээс энэ удаагийн тэм цээнийг зохион байгуулахын тулд тус ордонд хоёр шон байрлуулах, бортого суулгахаар болжээ. Шон болон дагалдах хэрэгслийг олон улсын волейболын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн “Жиангсу Цанг Хуа” спортын хэрэгслийн компаниас авахаар шийдвэрлэсэн байна. Тэмцээний эцсийн мэдүүлгийг өнгөрсөн сард авч Киргизстан, Казахстан, Малайз, Монгол, Таиланд, Хонконгийн баг өрсөл дөхөөр болсон юм. Сугалаа ёсоор эхний өдөр манай тамирчид Казахс таны багтай өрсөлдөх байсан ч тоглолт цуцлагджээ. Учир нь Казахстаны баг санхүүгийн хүнд - рэлээс тэмцээнд оролцох боломжг үйгээ өнгөрсөн сарын сүү- лээр мэдэгдсэн байна. Тиймээс тэмцээний хөтөлбөрт зарим өөрч лөлт оржээ. Азийн аварга шалгаруулах тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмээр явагдана. Тэмцээнд оролцох багууд тойргийн журмаар өдөрт нэг тоглолт хийх юм. Тойргийн тэмцээнд нэгдүгээр байрт орсон баг хоёрдугаар багтай аваргын төлөөр шигшээ тоглолтод хүч үзнэ. Харин урьдчилсан тоглолтод 3-4 байрт орсон баг хүрэл медалийн төлөө тэмцээний сүүлийн өдөр тоглохоор болжээ. Тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд нэгдсэн жур маар тээврийн хэрэгсэл үйлчлэх юм.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)