Үндсэн хувилбар
2017 оны 1 сарын 11
“Mongolia’s next top model”-ийг ирэх бямба гаригаас үзэгчдэд хүргэнэ

 

        “Mongolia’s next top model” нэвтрүүлэг энэ сарын 14-нөөс үзэгчдийн хүртээл болох аж. Нийт 220 гаруй охид бүсгүйчүүд энэхүү нэвтрүүлэгт бүртгүүлснээс шилдэг 22 нь эхний дугаарт тэнцсэн байна. Тэднээс шилдэг 16 оролцогч дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болж байгааг төслийн багийнхан дуулгасан юм. Олон улсын моделиудад тавигдах үндсэн шалгууруудыг давж чадсан оролцогчид шилдэг 22-т багтсан бөгөөд “Next top model” нэвтрүүлгийн түүхэнд амжилттай хэрэгжсэн болон нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгөх сонирхолтой сорилт, даалгаврыг гүйцэтгэж ур чадвараараа өрсөлдөж байгаа аж. Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора ажиллахаар болсныг албан ёсоор зарласан. Түүнчлэн “On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар үндсэн шүүгчээр ажиллах юм. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх тус шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллахаар болсон билээ. Нэвтрүүлэгт оролцогчид “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн хаусд хоёр сарын турш байрлан амьдрах юм. Өөрийгөө нээж хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж, хамгийн шударга өрсөлдөөн, сорилт дунд өсөн дэвжих, орчин үеийн загварын хэв маягтай хөл нийлүүлэн алхах боломж гээд дэлхийн тавцанд Монгол модель өрсөлдөх хамгийн том үүд хаалгыг нээж байна.

 

Б.Номуун

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
Санал болгох
Сонин хачин
Шинэ мэдээ
    ...