Чингис хааны музейг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна. Музейн бүтээн байгуулалтын талаар Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээ “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх сарын 1-нд ашиглалтад орно гэж хэлэх боломжгүй. Ер нь долоодугаар сарын 8-наас өмнө хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа. Барилгын хананд хийх тамгануудыг бүрэн хийж дуусаагүй байна” гэжээ. Чингис хаан музейн есөн давхар барилгын ажлыг “Билгүүн Монгол констракшн” компани гүйцэтгэж байна.

Чингис хаан музейн сан хөмрөгт дэлгэх үзмэрийг гадаадаас авч ирсэн бөгөөд музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөлт нь гарсан байна. Үзмэ-рийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр ор-чуулан хүргэнэ. Мөн 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулахаар яаравчилж байгаа аж.

 

 

Д.МӨНХ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • баяр (66.181.161.101)

    2021-06-29

    Энэ барилнын загврыг хэн гаргасн бэ зүгээр л нг дөрвөлжин бетон барилга ядхдаа монгол ёс знншил орууллх бсн юм маш мууу музей боллоо до