Б.Отгонсүх, Л.Эрдэнэчулуун нар чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрч, чаддагт нь Замын-үүдийг даатга❗❗❗

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ажилласан долдугаар сарын 3. Тухайн үед Замын-Үүдийн боомтоор гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгсэл улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байв. Гэтэл яг 30 хоногийн дараа дээрх тоо нэмэгдээ ч үгүй хасагдаа ч үгүй. Яг л бахь байдгаараа. Ерөнхий сайд 30 хоногт Зам-Үүдийн нөхцөл байдлыг сайжруулах үүрэг өгсөн ч үр дүн өөрчлөгдсөнгүй. Үнэ нэмэгдсэн, ачаа бөөгнөрсөн хэвээр...

ОНЦГОЙ АНХААРАХ 30 ХОНОГТ Б.ОТГОНСҮХ, Л.ЭРДЭНЭЧУЛУУН ХОЁР ЮУ ХИЙВ

Үнэндээ урд хөршийн хэдэн хятадуудын элэг доог болж байна. Тэд "Танай сайд дарга, Ерөнхий сайд нь хүртэл ирсэн байхад бараагаа яагаад авч чадахгүй байна вэ?" гэж асу асууж байна. Хүнд хэлэхэд ичмээр дамшиг юм даа гэдэг шиг л юм болж байна даа. Уг нь Ерөнхий сайд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Б.Отгонсүх нарыг Эрээн-ЗамынҮүдийг сэргээн тохинуулахар илгээсэн. Тэд томилогдоод сар болсон ч юу өөрчлөгдсөнгүй.

Ганцхан хилийн асуудлыг шийдэж чадахгүй долоон сар, ОНЦГОЙ АНХААРАХ 30 хоног. Монголчууд бид юу ч хийсэнгүй. Бахь байдгаараа.. Ачаа бараа бөөгнөрсөн, овоорсон хэвээр...Хэлэх ч муу үг алга.

Ариутгалын хаалга угсарч баатар болох оролдого хийсэн Б.ОТГОНСҮХ, Л.ЭРДЭНЭЧУЛУУН ХОЁРЫГ Эрээн дэх Хятадууд "Танай шинэ баг биднээр дамжуулан захиалж авсан хаалгаа угсарчихаад од болж байгаа гэнэ үү" гэж мушилзах... Нээрэн л бид олон улсын онигоо болж байна. Үүдээрээ дүүрэн ачаа бараа овоолчихоод гэр лүүгээ оруулж чадахгүй хог новш болгож байгаа залхуу айл шиг. Гэрээр дүүрэн ноёд, хаалгаараа ачаагаа яаж өргөж оруулахаа мэдэхгүй. Байдлыг дээрдүүлж, баатарлаг үйлс бүтээхээр очсон хүмүүс ч таг чиг. Тэд бүх л бүтэн сарын хугацаанд юу ч хийж чадаагүй. Үүнийг бүх хүн харж байна...

Анхнаасаа тэд итгэл хүлээх, үр дүн гаргах баг мөн байсан уу? Цөөхөн өгүүлбэр❗❗❗

НМХГ-ын Л.Эрдэнэчулуун. Өнгөрсөн онд тэрбээр газар хэлтсийн хэд хэдэн ажилтнуудаа загнаж, зандарсан бичлэг нь тарснаар сайн нэрийг олж авсан нэгэн. Товчхондоо нийгмийн сүлжээний ОД. Өөр гийгүүлэх ажил, гайхуулах гавъяагүй хүн. Үүнийгээ өнгөрсөн нэг сарын хугацаанд батлан харуулав. Тэр Замын-Үүдэд очоод юу ч хийж чадсангүй. Түүний хамт Замын-Үүдэд ажил сайжруулахаар очсон Л.Отгонсүх бас ялгаагүй. Түүний хувьд Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч хийж буй. Гаалийн газартаа мэргэжлийн бус гэдгээрээ үнэлгээ муутайхан байгаа Л.Отгонсүхээс ч мөн үр дүн хүлээгээд нэмэргүй гэдгийг бид 30 хоногийн хугацаанд хангалттай харлаа.

Б.Отгонсүхийн хувьд нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат тэргүүтэй хүмүүс албан тушаалаа урвуулж, “Сити баз консалтинг” компанийн захирал Ц.Отгонбаяр, Г.Зуундарь нартай шууд гэрээ байгуулан 1.8 тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн хэргий ХОЛНг АТГ шалгасан билээ. Ийн шалгахдаа Б.Отгонсүхийг яллагдагчаар татаж байсан бараан түүхтэй. Нэг үгээр нэг их сайн үр дүн хүлээх хүн биш. Бараан түүхтэй.

Баатарлаг гавъяа байгуулах нэгэн биш. Нэгэнт нөхцөл байдлыг дээрдүүлж чадахгүйгээс хойш Л.Эрдэнэчулуун, Б.Отгонсүх нар чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрч, чаддагт нь ЗАМЫН-ҮҮДИЙГ даатгах уу хэрэгтэй байгааг сануулан хэлэх нь илүүц биз ээ...

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.112)

    2021-08-03

    Машинаар л бараагаа зөөхөө болих хэрэгтэй вагонд ачиж болно ш дээ.