Монгол Улсын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл буюу нийт 17 медаль хүртээд байна
- 3 цаг 4 мин
- Спорт
- 0

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монгол Улсын баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж, одоогоор 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.
Сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.
Монгол Улсаа төлөөлөн:
• Д.Лхагва-Очир
• Х.Гочоосүрэн
• Б.Мөнхбаяр
• Т.Мөнх-Эрдэнэ
• Ц.Бэгзсүрэн нар өрсөлдөж, ийнхүү Монгол улсын төрийн дууллаа Киргизийн тэнгэрт эгшиглүүлэн, алтан медалийг эх орондоо авчирлаа.
Мөн бөхийн төрлүүдэд баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж:
Самбо бөх:
+98 кг - ОУХМ, улсын заан Б.Серик хүрэл медаль;
-79 кг - ОУХМ Н.Мөнхбаяр хүрэл медаль;
Морин дээрх барилдаан:
+100 кг – Ш.Харжаубай хүрэл медаль;
Киргиз кураш бөх:
-60 кг – самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат хүрэл медаль;
+100 кг – жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших хүрэл медаль тус тус хүртлээ.
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл буюу нийт 17 медаль хүртээд байна.

Сэтгэгдэл (0)