“Тавдугаар сарын 1”-ний баярыг сэргээн тэмдэглэхийг уриаллаа
- 2016-04-25
- Нийгэм
- 0
Дэлхий нийтийн хөдөлмөрчдийн “Эв санааны нэгдэл”, “Тавдугаар сарын 1”-ний баярыг сэргээн тэмдэглэх нь нийгмийн ач холбогдлыг чухлаар үнэлсэн арга хэмжээ болно хэмээн өнөөдөр болсон “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш “Майн баяр”-ыг тэмдэглэхээ болиод 26 жил болжээ. Энэ хугацаанд нийгмийг шинэ дэвшилд хүргэх төрөл бүрийн жагсаал цуглаан, улс төрийн намуудын үйл ажиллагаа тавдугаар сарын 1-ний баярыг орлож байсан. Аливаа хөдөлмөр эрхэлж байгаа хүний хөдөлмөрийн үнэлэмж ихээр доголдох болсон Монгол оронд шударга зарчмыг хөгжүүлэх, чухал хөшүүрэг болсон “Эв санааны нэгдэл”-ийн баяр үгүйлэгдэж байна. Иймд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж буурсан энэ цаг үед хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн эрхийг хүндэтгэн хамгаалах, Монголд шударга ёсыг тогтоох, хөгжүүлэх зорилгоор “Эв санааны нэгдэл”-ийн баярыг дахин сэргээн тэмдэглэх нь зүйтэй хэмээн тус Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ хэллээ.
Мөн тэрбээр баярын арга хэмжээнд улс төрийн нам болон олон нийтийн байгууллагууд, ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалав.
Энэ өдрийг сэргээн тэмдэглэснээр хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй олон асуудлыг шударгаар шийдвэрлэх, ажиллах хүчний хөдөлмөрийн оролцоо, үнэлгээ үр дүнг шийдвэрлэхэд чухал эхлэл болох юм.
“Эв нэгдлийн баяр”-ыг ард түмэн, хамт олондоо хандсан баярын мэндчилгээ, уриа, ерөөлийн мэндчилгээгээр олон нийтийн байгууллагуудын сурталчилгаагаар дуу хоолойгоо нэгтгэсэн өдөр болгон тэмдэглэх аж.
О.Түвшин
Сэтгэгдэл (5)
iWqtypyw (188.143.232.35)
D0WBan http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
ehIgdEZfo (188.143.232.35)
Umi2aY http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
julCihjnvjkUvdRkCcS (188.143.232.62)
ZJWwB5 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
bn (49.0.186.122)
za bvh niiteer amarch l tenegteb busad ni yahab
Glenn (95.141.27.89)
Ðанай компани Ð½Ñ Ð½ÑÑ Ñ ÑзгааÑлагдмал Сион ÑÐ°Ð½Ñ Ò¯Ò¯Ð³Ð¸Ð¹Ð½ үйлÑилгÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð°, бид жилд 3% -ийн Ñ Ò¯Ò¯ÑÑйгÑÑÑ Ð±Ð¸Ð·Ð½ÐµÑÑÑ ÑайжÑÑÑÐ»Ð°Ñ Ñн ÑÑлд зÑÑл Ñ Ð°Ð¹Ð¶ байгаа ÑониÑÑ Ñон Ñ ÑÑÑглÑÐ³Ñ Ð½Ñ Ð·ÑÑл өгÑ, бид ÑÐ°Ñ â¬ 15 Ð½Ñ Ð·ÑÑлийн Ñ Ò¯ÑÑÑл Ñанд ÑÑÑÐ»Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð½Ð¾. Ðид Ð±Ð¸Ð·Ð½ÐµÑ ÑÑ Ð»Ò¯Ò¯Ð»ÑÑ ÑÑвÑл ÑÐ°Ð½Ñ Ð¾Ð´Ð¾Ð¾Ð³Ð¸Ð¹Ð½ бизнеÑÑÑ Ó©ÑгөжүүлÑÑ Ñанд мөнгө зÑÑл Ñанд ÑÑÑалж Ñадна, бид Ñ Ð±Ð°Ñ Ñ Ñвийн зÑÑл, авÑо зÑÑл, бизнеÑийн зÑÑл, оÑон ÑÑÑÑÐ½Ñ Ð·ÑÑл, Ñ Ó©Ð´Ó©Ó© аж Ð°Ñ Ñйн зÑÑл, ÑÑвÑл ÑÐ¼Ð°Ñ Ð½ÑгÑн ÑалÑÐ³Ð°Ð°Ð½Ð°Ð°Ñ Ð·ÑÑл гÑÑ Ð¼ÑÑ Ñанал болгож Ñанд Ñ ÑÑÑгÑÑй бол Ó¨Ð½Ó©Ó©Ð´Ó©Ñ Ð·ÑÑлийн бидÑнÑÑй Ñ Ð¾Ð»Ð±Ð¾Ð¾ баÑина ÑÑ. Ðид 15 ÑÐ°Ñ ÐµÐ²Ñо Ñ Ò¯ÑÑÑл зÑÑл болно. Ñ ÑÑÑглÑÑ Ð±Ð¸Ð´Ñнд и-мÑйл: zionloan1@gmail.com