Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Итгэмжлэлийн гэрчилгээ”-гээ гардан авлаа

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв  нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор ISO/IEC 17020:2012 (MNC ISO/IEC 17020:2013) стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл  өчигдөр тус стандартын шаардлагыг хангасныг гэрчилэх    IB-024 дугаар   “ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ”-г  Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газрын дарга С.Соронзонболд ХАБЭМТөвийн  дарга М.Даваабатад гардуулан өглөө. 

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газрын  дарга С.Соронзонболд хэлсэн үгэндээ “Тохирлын үнэлгээний байгууллага нь хараат бус, шударга, үл ялгаварлах хандлагагүйгээр мэргэжлийн өндөр түвшинд ажиллах ёстой. Тиймээс тохирлын үнэлгээний байгууллагын чадавхид тавих энэхүү стандартын шаардлагыг цаг ямагт хангаж ажиллахын зэрэгцээ итгэмжлэгдсэн гэдэг нэрийг өндөрт өргөж яваарай” гэж онцолсон юм.

ХАБЭМТөв нь ISO/IEC 17020:2012 (MNC ISO/IEC 17020:2013) стандартын дагуу итгэмжлэгдсэнээр  тодорхойлсон хүрээнд техникийн хяналтыг гүйцэтгэх техникийн чадавхитай бөгөөд чанарын удирдлагын тогтолцоотой болсоныг баталж байгаа юм.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтны эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлөх ажлын байрны хүчин зүйлсийг тодорхойлж, МШӨ-ний эрсдэлийг  илрүүлж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах ажлын үр дүнг үнэлдэг. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)