Филармони, Морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулж өгөв.

Уг тогтоолд Улсын Филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасныг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр Улсын Филармони, Морин хуурын чуулгын ажил байдалтай танилцах үеэрээ тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээ хэлсэн. Улмаар мөн сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар дээрхи асуудлыг шийдвэрлэн баталгаажуулсан билээ.

Улсын Филармонийн дарга нийт уран бүтээлччдийнхээ өмнөөс Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газраас Филармони, Морин хуурын чуулгад оруулж буй хөрөнгө оруулалт нь уран бүтээлчдийн итгэлийг сэргээж, ажиллах урам зориг өгч буйг онцлов. Хөгжим хэрэгслийн худалдан авалтыг богино хугацаанд чанартай зохион байгуулж, цаашид хичээн ажиллах болно гээд Улсын Филармонийн таних тэмдэг бүхий дурсгалыг хадгалуулахаар Ерөнхий сайдад өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bagsh (58.109.221.157)

    2020-10-15

    Battulgadaa amjilt husie