А.Амбасэлмаа: Жолооч Д-ийн голомтод батлагдсан тохиолдол тав боллоо

Дэлхийн 216 улс орон бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 51 сая 251 мянган хүн өвчилж, 1,2 сая хүн нас барсан байна. Европ, Азийн зарим орнуудад коронавирусийн халдвар дахин дэгдэж байна. Манай улс гадаад дотоодын өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Иймд анхаарал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 3 мянга гаруй дуудлага иржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 644 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ, энэ сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 21-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн гурван хүний давтан, гурван хүний хяналтын шинжилгээнд коронавирус илэрлээ.

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 406 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 317 байгаа. Нийт эдгэрээд гарсан 317 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 84хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 72 хүн хөнгөн, хүндэвтэр 10, хүнд 2 хүн байна. Нутаг буцаасан таван хүн бий.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 73 хүн байгаа. Үүнээс 48 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлын голомтын ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын 171 шинжилгээ сөрөг гарсан. Д-ийн голомтод батлагдсан тохиолдол 5 болж байна. Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймагт явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Бусад тандалт үргэлжлэн хийгдэж байна.

Дэлхий дахинд: 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай