Томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
- 1 цаг 21 мин
- Эрүүл мэнд
- 0

Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Зорилтот бүлгийн иргэд улирлын томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Вакцин хийлгэх цэг болон цагийн хуваарийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас авч болох юм.
Томуугийн вакцин нь томуугаар өвчлөх, улмаар өвчин хүндрэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Монгол Улсад хэрэглэж буй улирлын томуугийн вакцин нь Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн вакцин юм.
Дархлаажуулалтад хамрагдахаар очихдоо эмч, эмнэлгийн ажилтанд
-
Сүүлийн нэг сарын хугацаанд өөр төрлийн вакцинд хамрагдсан эсэх,
-
Халуурах болон бие зовуурилах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэх,
-
Өмнө нь ямар нэгэн вакцин болон эмийн бэлдмэлд харшлын урвал өгч байсан эсэхээ хэлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)