Израил Улс Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж 20.000 ам.долларын хамгаалах хэрэгсэл хандивлав

Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/ “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хандивлалаа. Хандивыг хүлээн авах ёслолын ажиллагааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулав. Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов.

Ташрамд дурдахад энэ үед Монгол, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас үзүүлж буй энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж байна гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)