Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг арчаагаа алдсан л гэсэн үг

Ковидын үеийн нэг том зовлон маань хил дээр гацсан ачаа болж байна. Хувийн хэвшлийнхэн гаднаас авах барааныхаа үнийг төлж, импортоор оруулж ирэхэд бэлэн болгосон ч захиалсан бүтээгдэхүүнээ авч чадахгүй аж төрж явна. Тэдний захиалсан бараа хил дээр гацаад өчнөөн хугацаа өнгөрч буй. Аж ахуйн нэгжүүд гадагшаа захиалсан бараа, бүтээгдэхүүнээ мөнгийг нь төлчихөөд байхад өнөөг хүртэл оруулж ирж чадахгүй яваа нь хэний буруу вэ? Шуудхан хэлэхэд, засаг баригчдын буруугаас болж хувийн хэвшлийнхэн цаг, мөнгөөрөө хохирч байна. Иймхэн асуудлыг зохицуулж чадахгүй арчаагүй төртэйдөө гутаж гунихаас өөр арга Монголын аж ахуйн нэгжүүдэд үлдээгүй нь булзах аргагүй хатуу үнэн. Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг бүхэл бүтэн улсаараа арчаагаа алдсан л гэсэн үг.


Наад өнгөндөө хувийн хэвшлийнхэн цаг мөнгөөрөө хохирч байгаа ч хамаг хэцүү зовлонг үүрэх нь эгэл борчууд. Хувийн хэвшлийнхний захиалсан гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, ариун цэврийн цаас, будаа, чихэр, жимс тэргүүтнийг худалдан авагчид нь жирийн иргэд. Хил дээр гацсан өдөр хоногийн тоогоор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчих ухаан, сэхээ хувийн хэвшлийнхэнд байгаа. Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт нэмэгдсээр буй ачаа тээврийн үнийг ч зарах бүтээгдэхүүнийхээ ханшид шингээх ухаан компаниудад өлхөн бий. Шуудхан хэлэхэд, импортлогч компаниуд Монголын зах зээл дээр яг өдгөө зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ өртөг дээр сая онцолсон зардлуудаа нэмчихсэн яваа. Тэгэхээр хамгийн эцсийн, хамгийн том хохирогч нь иргэн Дорж, Дулмаа, та, би, бид болж байна.

Наад өнгөндөө хувийн хэвшлийнхэн цаг мөнгөөрөө хохирч байгаа ч хамаг хэцүү зовлонг үүрэх нь эгэл борчууд. Хувийн хэвшлийнхний захиалсан гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, ариун цэврийн цаас, будаа, чихэр, жимс тэргүүтнийг худалдан авагчид нь жирийн иргэд. Хил дээр гацсан өдөр хоногийн тоогоор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчих ухаан, сэхээ хувийн

хэвшлийнхэнд байгаа. Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт нэмэгдсээр буй ачаа тээврийн үнийг ч зарах бүтээгдэхүүнийхээ ханшинд шингээх ухаан компаниудад өлхөн бий. Шуудхан хэлэхэд, импортлогч компаниуд Монголын зах зээл дээр яг өдгөө зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ өртөг дээр сая онцолсон зардлуудаа нэмчихсэн яваа. Тэгэхээр хамгийн эцсийн, хамгийн том хохирогч нь иргэн Дорж, Дулмаа, та, би, бид болж байна.

Саяхан нэг танил эгч маань “Би үргэлж И-мартаар үйлчлүүлдэг. Гэтэл өнөөдөр үйлчлүүлэхдээ нэг зүйлийг их тод анзаарлаа. Өмнө нь 200 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бараагаа 250-260 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэж толгой сэгсрэн ярьсан юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаныг танил эгчээс минь гадна өчнөөн хүн мэдэрч яваа гэдэгт эргэлзэх юм алга. Ганц И-март ч биш, бүх дэлгүүрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн графиктай байгаа нь үгүйсгэх аргагүй бодит үнэн. Импортын барааны үнийн өсөлтийн галзуурлыг энэ мэтээр маш олон хэрэглэгч амьдралаараа мэдэрч суугаа учраас цаашлуулж нурших нь илүүц биз. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, бараа бүтээгдэхүүний үнэ дэх гадаад нөлөөлөл дотоодын зах зээлд ч нөлөөлж буй. Наад зах нь шинэ ургацын ногоо ямар үнэтэй худалдаалагдаж байгаа билээ. Нэг кг лууван гэхэд л 4500 төгрөгөөр үнэлэгдэж байна. Шинэ ургацын ногоо үнэд хүрсэн шалтгааныг лавлахаар “Ойрхон хугацаанд 600 төгрөгөөр өссөн шатахууны үнээс болсон” гэх тайлбар дагадаг. Энэ өнцгөөс харвал, импортын шатахууны үнийн цойлолт Монголын эдийн засгийн дотоод орчинд сөргөөр нөлөөлж буй өчнөөн жишээ бий.

Эцэст нь онцлоход, энгийн логикоор бодоод үзэх нь ээ нэгэнт мөнгөө төлөөд худалдаад авчихсан бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирэх тийм хэцүү биш баймаар. Авчихсан бараагаа оруулж ирэхгүй өдийг хүрнэ гэдэг арай л залхаг хэрэг шиг санагдах юм. Бид сав л хийвэл “Гадны гар хөл орлоо” гэж харддаг түмэн. Үндэсний баяр наадмаа тэмдэглээгүйгээ гадны гар хөл орлоо гэж хардаж сэрдэж дэлхий даяар тэнэг мулгуугаа гайхуулж суухаар ийм онцгой асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна. Тэгэхээр яг одоо үүсчихсэн нөхцөлөө эрүүл саруул ухаанаар эргэж харъя. Монголын бизнес эрхлэгчид захиалсан бараа, бүтээгдэхүүнээ мөнгийг нь төлөөд худалдаад авчихсан байгаа. Хэрвээ урд хөрш талаас шалтгаалах ямар нэг асуудал үгүй бол ийм дампуурсан байдлыг үүсгэсэн буруутныг олж ядах юмгүй. Буруутан нь ганцхан эрх баригч нам. Хил дээр монголчуудын барааг гацаах үйл ажиллагааг голлож зохион байгуулагч нь эрх баригч нам буюу МАН гэж хэлэхээс өөр гарц байхгүй. Тэгэхээр энэ бүхнээс үүдэх хариуцлагыг МАН-аас томилогдсон холбогдох эрх мэдэлтнүүд үүрэх ёстой.

Асуудлыг шийдэх гарцыг хайж ядаад байх юм, уг нь үгүй. Нарийн царигийн төмөр замыг Замын-Үүд хүртэл тавьж яагаад болохгүй гэж. УИХ ганц цаг хуралдаад л шийдэх ажил.

 

Ц.БИЛИГ

Өдрийн сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)