ЗТХЯ-ны сайд Л.Халтарын ТББ-тай байгуулсан гэрээг эсэргүүцэн шаардлага хүргүүлж байна

Авто тээвэр, авто замын мэргэжлийн холбоод, иргэд ЗТХЯ-ны сайд Л.Халтарын хууль бус гэрээ, үйлдэл гэх асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэн шаардлага хүргүүлж байна.

Авто тээврийн мэргэшсэн инженер н.Энхбат:

Манай салбарын үйл ажиллагаа доголдож байна. Л.Халтар сайд төрийн чиг үүргийг ТББ-д шилжүүлсэн нь хууль бус ноцтой үйлдэл.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх замыг ТББ-д шилжүүлсэн гэрээ нь хууль бус. Тус зам дээр QR код аваагүй бол улсын замаар зорчих эрхгүй болжээ. Жолоочдоос хураамж авч байна.

Төрийн чиг үүргээс давсан хураамжийг жолоочдоос авч байна. Долоо хоногийн дотор гэрээг цуцлахгүй бол хууль эрхзүйн байгууллагад хандана. Энэ хууль бус гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэрээ хаалттай нууцын зэрэглэлтэй байсныг бид долоодугаар сард олж авсан.

Замын-үүдийн авто тээврийн зохицуулалт, Дарханы зам зэрэг нь Л.Халтар сайдын хариуцлагагүй ажлын үр дүн. Аймаг тус бүрийн замыг гэрээний үндсэн дээр ТББ-д шилжүүлээд байх юм яам байгаад яах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)