Томуугийн дэгдэлт нэмэгдсэний улмаас орны ачаалал дүүрч, эргэлт удааширчээ

Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэл хийлээ.

Тэрбээр Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. ХӨСҮТ-өөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжлийн үеэс алаг цоог дэгдэлтийн үе буюу улбар шар түвшинд шилжсэн. Өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 2263 орон дээр хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн 1213 орыг нэмж дэлгэсэн бөгөөд орны ачаалал дүүрч, эргэлт удааширсан. Түргэн тусламжийн төвд ирэх дуудлагын тоо ч мөн нэмэгдсэн. Иймд эцэг эхчүүд яаран, шууд эмнэлэгт очиж хүүхдийг давхар эрсдэлд оруулалгүйгээр ойр байгаа анхан шатны эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах шаардлагатай байна. Мөн иргэд амны хаалтаа тогтмол зүүн, гараа тогтмол угааж, халдваргүйжүүлэн, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, дулаан хувцаслах зэргээр ахуйн нөхцөлд уг өвчнөөс сэргийлэхийг уриалъя гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.182.112)

    2023-12-18

    Ядуу, зовсон хүнд монголчууд тусалдаггүй юм байж монголчууд нь бусдыг хорлох үйл ажиллагаанд дуртаяа, сайн дураараа тусалж, эрүүгийн гэмт хэргийн хамсаатан болдог юм. Нийтээрээ тэр хорлуулж байгаа хүнд бас атаархдаг юм байна.