Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье! АРИУН ЦЭВЭР, АМНЫ ХААЛТ, АГААР СЭЛГЭЛТ.
Томуу өвчин нь вирусээр үүсгэгддэг өндөр халдвартай, тархалт хурдан, түгээмэл тохиолддог өвчин юм. Томуугийн дэгдэлтийн хамгийн идэвхтэй үе нь 1 дүгээр сард байдаг. Энэ үед бүх насныхан томуугаар өвчлөх эрсдэлтэй ч бага насны хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүн болон жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү хүнд тусах эрсдэлтэй. Сүүлийн 5 жилд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүд томуугийн хүндрэл болох уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэх тохиолдол эрс ихэсдэг тул хайртай хүмүүс, энхрий баяцхан үрсээ үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.182.112)

    2023-12-19

    Ядуус эм тариа хэрэглэдэггүй юм байж эмийн сангаас баахан эм тариа авч харагддаг юм. Эм тариаг хор гэдгийг хүн болгон мэддэг юм байна.