Бага насны хүүхдүүд томуугийн вакцин хийлгэснээр томуу тусах магадлал багасдаг гэв

Томуугийн идэвхжилийн үед эрүүл мэндийн байгууллагуудыг бэлэн байдалд байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гарган 2023 оны аравдугаар сарын  25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг ЭХЭМҮТ-д ажиллах үеэр сурвалжилж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхтэй холбоотой мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авч уншигчдадаа хүргэж байна.  

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг:

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт  аравдугаар сараас эхлээд тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үүнээс өмнө бол хүн болгон ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй. Вакцин хийлгэснээр томуу тусах магадлал багасдаг. Өвдлөө гэхэд хүндрэхгүй. Томчуудын дархлаа маш сайн байгаа учраас өвдөхгүй ч  тээгч болдог. Тиймээс хүүхдүүддээ ханиад хүргэхгүйн тулд гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлж, хувцсаа бүрэн солих, гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гэрт байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)