“Өөрийгөө хамгаалах энгийн аргыг томуугийн үед мөрдөх шаардлагатай”

 ЭМЯ-наас холбогдох байгууллагуудтай хамтран долоо хоног бүр хийж буй мэдээллийн үеэр /2023.12.12/ томуу, томуу төст өвчний олон улсын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа “Томуу, томуу төст өвчнийг таван түвшинд хуваадаг. Идэвхжлийн гэдэг  нь хоёр дахь түвшинд хамаарна. Манай улсад идэвхжилийн үе аравдугаар сарын эхээр эхэлсэн. Харин дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст хамрагдаж байгаа улс орнуудад томуугийн улирал эхэлсэн.

Тухайлбал, манай хөрш БНХАУ болон Солонгос  улсад манайхтай ижилхэн вирус бүртгэгдэж байна. Үүнд томуугийн H3N2, амьсгалын замын вирус өргөн тархалттай байгаа юм. Иргэдэд хандаж хэлэхэд томуугийн үе нэгдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Тиймээс иргэд дотоод орчин, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүгээрэй. Өөрийгөө хамгаалах энгийн аргыг томуугийн үед мөрдөх шаардлагатай” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)