Согтууруулах ундааны зүйл хэрэгсэл тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл 70 хувиар буурчээ

УИХ-аас согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, эрүүгийн хариуцлагад оногдуулах ялын бодлогыг чангатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Уг өөрчлөлт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй. 

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 

Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс 70.3 хувиар буурчээ

Түүнчлэн он гарсаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан гэмт хэрэг улсын хэмжээнд 413 бүртгэгдсэнээс орон нутагт 289 буюу 69.9 хувь, нийслэлд 124 буюу 30 хувийг эзэлж байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн холбогдогчдын 366 буюу 88.6 хувийг эрэгтэй, 47 хувь буюу 11.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Харин насны хувьд 20-35 настай 189, 36-54 настай 186, 55 ба түүнээс дээш настай 38 хүн байна.

Нийслэлд бүртгэгдсэн 124 хэргийг үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр нь авч үзвэл:

  • Хан-Уул дүүрэгт 20
  • Баянзүрх дүүрэгт 32
  • Баянгол дүүрэгт 15
  • Сүхбаатар дүүрэгт 23
  • Чингэлтэй дүүрэгт 14
  • Сонгинохайрхан дүүрэгт 16
  • Багануур дүүрэгт гурав
  • Налайх дүүрэгт нэг гэмт хэрэг бүртгэгджээ. 

Орон нутагт бүртгэгдсэн 289 хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл:

  • Баян-Өлгий аймагт ес
  • Ховд аймагт 21
  • Увс аймагт арав
  • Хөвсгөл аймагт 21
  • Завхан аймагт тав
  • Архангай аймагт арав
  • Говь-Алтай аймагт 14
  • Баянхонгор аймагт 20
  • Булган аймагт 17
  • Өвөрхангай аймагт 34
  • Дундговь аймагт дөрөв
  • Өмнөговь аймагт 28
  • Дархан-Уул аймагт 18
  • Сэлэнгэ аймагт 16
  • Орхон аймагт 13
  • Дорноговь аймагт 21
  • Сүхбаатар аймагт 19
  • Дорнод аймагт 15
  • Хэнтий аймагт тав
  • Төв аймагт 14
  • Говьсүмбэр аймагт таван гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гэмт хэрэгт тооцсонооор согтууруулах ундааны зүйл хэрэгсэл тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс 70.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс 70.3 хувиар буурчээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)