ЦЕГ: Машин мөргөсөн жолооч архи, мансууруулах бодис хэрэглээгүй

Олон нийтийн сүлжээнд замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч ухаан алдсан гэх бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас шалгаж, ослыг шалгаж байгаа гэж мэдээллээ.

Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01.04 цагийн үед цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Их Монгол" плазагийн урд замд " Тоyota SAI" маркийн тээврийн хэрэгсэл нь машин мөргөөд жолооч нь ухаангүй байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлжээ.

Дуудлагыг цагдаагийн алба хаагчид шалгахад 22 настай эрэгтэй Т нь тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодож байсан бөгөөд шалгахад тэг хувь буюу согтолт илрээгүй байна. Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зүйл илрээгүй. Ослыг үргэлжлүүлэн шалгаж байна гэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)