УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
- 2025-01-16
- Улс төр
- 2
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын зүгээс үргэлжлүүлэн бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков ардчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн баярын мэндийг УИХ-ын даргад дэвшүүллээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд хийсэн яриа хэлэлцээ болон Засгийн газрын хоорондын тохиролцоог хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад залуу болон эмэгтэй гишүүд олон байгаа нь цаашид хоёр орны залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх өргөн боломжтойг онцлов. Талууд УИХ, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Дум, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (2)
(197.211.63.43)
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.
Д.АМАРБАЯСГАЛАН (103.212.119.21)
ЭЗЭД МААНЬ ЭЭЛЖИТ УДИРДАМЖ ЗААВРАА ӨГЛӨӨ !! ӨЧҮҮХЭН ГӨЛӨГ БИДНҮҮС НЬ МОРЬ НОХОЙ МЭТ ДАГАН БАЯСНА !