ВИДЕО: “Монгол Хаан” комик ном Испани улсын бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж эхэллээ
- 2025-04-08
- Энтертайнмент
- 1
Mонголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг найруулагч Херо Баатарын найруулга болох
“Монгол Хаан” нэрээр дэлхийн сорболсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театруудын ноён оргилуудад
үргэлжлүүлэн тавигдсаар байна.
Лондон хотын West End-ийн алдарт Колесиум театрт олон улсын аялан тоглолтоо хийж,
“Монгол хаан” жүжгийн англи комикийг уг театрт нээж байсан.
Үүнээс хойш Сингапурын алдарт Kinokuniya номын дэлгүүрт зарагдаж буй. Өдгөө монгол комикийг
Азидаа сурталчилан хөгжүүлж буй Econte компанийн уран бүтээлчид хамтран уг номын зураг
дүрслэлийг урласан
бөгөөд
өнгөрсөн оны 2-р сард эх монгол хэл дээрээ хэвлэн гаргасан.
Тэгвэл Монгол Хаан жүжгийн испани хэл дээрх хэвлэлийг Испанийн Amok Ediciones Publishing
хэвлэлийн газар орчуулан гаргаж, энэ оны 4-р сараас эхлэн Испанийн бүх номын дэлгүүрүүдээр
болон Латин Америкийн 18 орнуудын номын дэлгүүрүүдэд гаргаж эхэлжээ.
Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ВИДЕО:
Мадрид хотноо төвтэй Amok Ediciones хэвлэлийн газарнь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд
Азийн шилдэг уран зохиол,
комик номуудын испани хэл дээрх хувилбарыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг
тэргүүлэх хэвлэлийн газруудын нэг юм.
Дэлхийн 20 гаруй оронд5 80 сая хүний ярьдаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын
албан ёсны 6 хэлийн нэг болох испани хэл нь
“Монгол Хаан” комик номын гурав дахь хэл дээрх хэвлэлт юм.
Түүнчлэн уг номын театрын бүтээл болох “Монгол Хаан” жүжиг энэ оны 10 сарын 10-наас 26 хүртэл
Япон улсын нийслэл Токио болон Нагоя хотуудад аялан тоглолтоо хийхээр бэлтгэн ажиллаж байна.
Хүннү гүрний сүр жавхланг дэлхийн үзэгчид, уншигчдад таниулах энэхүү төсөл нь
Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болсоор байгаа билээ.
“Монгол Хаан” комик ном Испанийн номын дэлгүүрт зарагдаж буй холбоос линкүүд:
- https://riutori.com/comic-independiente-otros/38731-kan-mongol-9788419211576.html?srsltid=AfmBOorj3nv8K5juMDqC15jTWrlTyT7IxGLoebyaSWkUzG7eLMJQAA6r
- https://www.universal-comics.com/products/164007-kan-mongol.html
- https://www.pasajeslibros.com/libros/kan-mongol/9788419211576/
Сэтгэгдэл (1)
(103.57.93.244)
Төрийн албан хаагчид казакуудын, эрлийзүүдийн, Монгол дахь оросуудын ба Хятадуудын өмнө ажил дээрээ жүжиг тавиад байна. Үүнийг мэдэхгүй гэж бодоо юу?