"ХҮН нам эх орныхоо төлөө Засгийн газарт хамтарсан"

Ерөнхий сайд Г.Занданшатарын урилгаар шинэ Засгийн газарт хамтран ажиллах санал хүлээн авсан намын бүлгүүд хуралдаж шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар болон цаашид хэрхэн ажиллах талаараа хэлэлцэж буй. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж, хэлэлцэж эхлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ХҮН намаас Боловсролын сайдад дэмжигдээд буй УИХ-ын гишүүн П.Ганзоригоос байр суурийг нь тодруулан хүргэж байна.


Тэрбээр "Өнөөдөр ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдаж, шинэ Засгийн газарт хамтран ажиллахыг 97 хувийн саналаар дэмжсэн. Бид 2024 онд хамтарсан Засгийн газарт орохдоо дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөрт боловсрол, эрчим хүч зэрэг чиглэлүүдэд бодлогоо тусгуулсан. Энэ бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй гэж ХҮН нам үзсэн. Манай намаас хамтарсан Засгийн газарт ажиллах боловсролтой, чадвартай олон залуу бий. Харин би энэ удаа залуусаа дэмжинэ. Хамтарсан Засгийн газарт ажиллахгүй. Манай намаас Шадар сайдаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарыг ажиллахыг дэмжиж байгаа. ХҮН нам нэр төртэйгөөр хариуцсан салбараа авч явах болно. ХҮН намын төлөөлөх зөвлөл эх орныхоо тулгамдсан асуудлын төлөө Засгийн газарт хамтарч ажиллахыг дэмжсэн. Эрчим хүчний яамыг аваагүй гээд бид хойш суухгүй. Сайдаар хязгаарлалгүй, бүх салбарт анхаарч ажиллана. Жишээ нь би УИХ-ын гишүүний хувиар 10-аад хуулийн төсөл дээр ажиллаж байна" гэх байр суурийн илэрхийллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)