Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
- 2025-07-08
- Үнэн
- 0

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд улс эх орны өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлж, бүсээ чангалж давж гарна гэдгийг онцлов.
Нэгэн үе хаягдаад байсан хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал энэ үед шинэ түвшинд гарсан. Засгийн газар орон нутагтайгаа нэгдсэн удирдлагатай, эргэх холбоотой ажиллана гэв.
Мөн Засгийн газар орон нутгийн Засаг дарга нарын эрх мэдлийг хязгаарлаад буй дүрэм, журмыг цуцалж, эрх мэдлийг нэмэгдүүлэх багц арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд онцоллоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг тодотголоор хасахгүй байх, уул уурхайн ашиглалт, хайгуулын лиценц олголтод онцгой анхаарах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн царцсан барилгын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх, хоршоо хөгжүүлэх сангийн журмыг өөрчлөх, тендерийн тухай хуулийг эргэж харах зэрэг асуудлыг уулзалтад оролцогчид нийтлэг тавилаа.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг дарга “Бүтээн байгуулалт хийхэд төсөв нь 3-4 жил дамжиж төсөвт суудаг байдал өртгийг нэмэгдүүлж, тухайн барилга царцахад хүрч байна. Тухайлбал, 2019 онд баригдаж эхэлсэн 160 хүүхдийн багтаамжтай дотуур байр царцсан. Хүүхдүүд дотуур байргүй байна.
Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн ажлын хариуцлага одоо ажиллаж буй хүмүүст тооцогдох нөхцөл байдал үүсээд байна. Хууль, хяналтын байгууллага өнгөрсөн асуудлыг шалгаад шийдвэрлэхдээ одоо ажиллаж байгаа хүмүүст хэргийг халдааж байгаа нь иргэдийг төрийн албанд ажиллах итгэл үнэмшлгүй болгож байна”.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга, “Уул уурхайн хайгуулын зөвшөөрөл нийт газар нутгийн 10 хувийг хамраад байна. Үүнээс шалтгаалж мал бэлчээргүй болж, иргэдийн амьдрах орчиндсөргөөр нөлөөлж буйд анхаарч өгнө үү”. a

Сэтгэгдэл (0)