Зеленский Польш улсад айлчилж байна
- 6 цаг 40 мин
- Дэлхий
- 0

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Польш улсад төрийн айлчлал хийж байна. Түүний Польшид айлчлах тухай өмнө нь тус улсын ерөнхийлөгч Карол Навроцкийн Тамгын газар мэдээлж байсан. Навроцкийн Тамгын газрын нийтэлсэн айлчлалын хөтөлбөрийн дагуу, Зеленский өнөөдөр (2025.12.19) Варшав хот айлчилж, орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт Польшийн ерөнхийлөгч албан ёсоор түүнийг угтах юм байна.
Үүний дараа Ерөнхийлөгчийн ордонд төрийн тэргүүн нарын уулзалт болж, уг уулзалт 45 минут орчим үргэлжлэх төлөвтэй байна. Хоёр улсын ерөнхийлөгчөөр ахлуулсан төлөөлөгчдийн өргөтгөсөн хэлэлцээ 11:00 цагт эхэлж, 11:55 цагт Зеленский болон Навроцки нар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах юм байна. Зеленскийгийн Варшав хотод ирсэн дүрс бичлэгүүд цахим орчинд аль хэдийн нийтлэгдээд байна.
Мөн энэхүү айлчлалын үеэр ерөнхийлөгч Зеленский Польшийн ерөнхий сайд Дональд Тусктай уулзах боломжтой гэж мэдээлжээ.
"RBC-Ukraine" агентлагийн мэдээлснээр, Польшийн ерөнхийлөгч Навроцки болон Украины ерөнхийлөгч Зеленский нарын уулзалтаар аюулгүй байдал, эдийн засаг, түүхэн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх аж. Харин Навроцки өөрөө Польш–Украины харилцааг шинээр эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Навроцки Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Зеленскийтэй Киев хотод уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан ч уг уулзалт бололгүй өнгөрсөн юм.

Сэтгэгдэл (0)