Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ

Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ  жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ.

Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт 44,581 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7063 буюу 15.8 хувь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)